|
Видео

Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Нийт 207 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Сайхан мэдээ: Нийт 207 иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

 


Франц иргэнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчдаас авсан шинжилгээний хариу гарсаар байна. Өчигдөр 15.00 цагийн байдлаар 149 хүний шинжилгээний хариу сөрөг гараад байсан бол өнөөдөр нэмээд 58 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Ингэснээр нийт 207 хүний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарсан гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ. Үүн дотор Франц иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүний шинжилгээ ч сөрөг гарсан аж. 

Шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд хариу нь гарсан иргэдийг 7, 14, 21 хоногийн давтамжтай дахин шинжилгээнд оруулна. Мөн 14 хоног тусгаарлалтад байлгах юм. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler