|
Видео

Шинэ мэдээ

Франц улсын иргэнд үйлчилсэн 16 ажилтныг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусдыг нь гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөжээ

Франц улсын иргэнд үйлчилсэн 16 ажилтныг ХӨСҮТ-д тусгаарлаж, бусдыг нь гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөжээ

 


Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц Улсын иргэний 2020.03.02-ны өдрөөс 2020.03.06-ны өдрийг хүртэл үйлчлүүлсэн Таван Богд фүүдс ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын "Бизнес плаза” салбар, ТИ ОУ ЭМ ХХК-ийн "Веренда” ресторан, Перу Гурмет ХХК-ийн "Назка” ресторан, Ариг Интернэйшнл ХХК-ийн "Ариг-2” ресторанд 03 дугаар сарын 10-ны өдөр эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, ЗӨСҮТ-ээр эцсийн халдваргүйжүүлэлт хийлгүүлж, улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, тус гадаад иргэнд үйлчилсэн 16 ажилтаныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамрууллаа.

Энэ хугацаанд бусад ажилчид гэртээ өөрийн биед ажиглалт хийж, халуунаа тогтмол хянаж, өвчний шинж тэмдэг илэрвэл харьяалах эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдээлэхийг зөвлөв.

Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалтыг тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхааруулж байна. Үйлчилгээний газруудад өвчний сэжигтэй хүнд үйлчилсэн тохиолдолд ойрын харьцагчыг тогтооход камерын бичлэг ач холбогдолтой байгаа тул камерын бичлэгийн хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler