![]() |
Видео
Шинэ мэдээ
2 хоногийн явдлыг 2 хон жишээгээр өгүүлсү
Хоёр. 3 сарын 1 нээс гадаадын иргэнийг хилээр оруулахгүй, зөвхөн монголчуудаа оруулж 14 хоног тусгаарлана гэж байсан Онцгой комиссын гишүүд өвчин гарч хүн нас барж байсан улс хотоос 2нд тухайн улсын иргэнийг оруулаад, тусгаарлах ч үгүй дураараа сэлгүүцэх боломж олгон, аюулт өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүллээ. Монгол төрд минь ийм хуурамч хүмүүс олширсон нь олон нийтийн төрдөө итгэх итгэлийг алдагдуулж, бухимдуулж байгааг хаанаас ч харж болно. Үр дүнд нь монголчууд маань аливаа асуудлаар энэ үнэн, тэр худал гэж санал бодол зөрөлдөн, эцэстээ амиа бодох үзэл давамгайлсаар байна. Хүнсээ нөөцөлж, бужигнаж байгаа нь худалч сайдуудын тарьж буй гай шүү дээ!
Х.Л. Энхтүвшин
