| |
Видео
Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: Шатахууны нөөц хангалттай, цаашлаад үнэ буурна
УОК-оос гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл өглөө. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл өгье. Импортоор орж ирж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байгаа. Ард иргэдийг зохиомол худалдан авалт руу турхирч байгаа хүчин зүйл байна. Ийм мэдээлэл гаргаж, турхирч байгаа хүмүүсийг Цагдаа, тагнуулынхан олж, хариуцлага тооцох ёстой. Иргэд худал мэдээлэлд автаж болохгүй. Шатахууны хангамж хэвийн байгаа.
Цаашлаад шатахууны үнэ буурна. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд баррель нь 32-36 ам.доллар болж, буурсан байгаа. Тиймээс буруу зөрүү мэдээлэлд битгий автаарай" хэмээлээ.