| |
Видео
Шинэ мэдээ
Шатахууны үнэ 45-50 төгрөгөөр нэмэгджээ
Бензин шатахууны үнэ дахин нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Тодрулбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмж, зарим шатахуун түгээх станцууд АИ 92 автобензин 1785-1790 төгрөг болжээ.
Шатахууны үнэ өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмэгдсний дараа Засгийн газраас шатахууны үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулсан. Тухайн үед "цаашид ч шатахууны үнэ буурах боломжтой, дахиад ч буулгана" гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд нь хэлсэн ч ийнхүү дахин нэмэгдлээ.
Одоогоор шатахууны үнийн нэмэгдэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.
Т.Гэрэл