| |
Видео
Шинэ мэдээ
Д.Сумъяабазар: Шатахууны татварыг өөрчлөх талаар удахгүй Засгийн газарт танилцуулна
Засгийн газрын өнөөдрийн /2018.08.29/ ээлжит хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайтын авто замд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Засгийн газрын 320 дугаар тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан. Энэ зун хэд хэдэн удаа үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэл үүссэн учраас засвар шинэчлэл хийж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна” гэв.
Мөн шатахууны үнэтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад "Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөхөөр болсон учраас долоо хоногоор хойшлууллаа” гэсэн тайлбар өглөө.
Эх сурвалж: www.polit.mn