|
Видео

Шинэ мэдээ

Коронавируст халдвар (COVID-19) хэрхэн дамждаг вэ

Коронавируст халдвар (COVID-19) хэрхэн дамждаг вэ

 


Шинэ коронавируст халдварын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Коронавируст халдвар (COVID-19) хэрхэн дамждаг вэ?

 

• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар, эд зүйлсээр дамжин шууд хавьтлын замаар
Ямар шинж тэмдэг илэрч болох вэ?
• Халуурах
• Хуурай ханиалгах
• Амьсгал давчдах
• Цээжээр өвдөх Өвчлөгсөдийн 81 хувь нь хөнгөн, дунд, 14 хувь нь хүнд, 5 хувь нь маш хүнд хэлбэрээр өвчилж байна.

 

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насныхан өвчилж байна. 90 гаруй хувийг 30-аас дээш насныхан эзэлж байгаа бөгөөд өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс нас барах эрсдэл өндөр байна.

Коронавируст халдвар анх хэрхэн үүссэн бэ?

n-CoV вирусийг анх сарьсан багваахайнаас хүнд дамжин хүнд халдварласан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо уг вирүс нь хүнээс хүнд халдварлан тархаж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

 

• Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ байж, өөрийгөө ажиглах
• Гараа савандаж сайтар угаах
• Халуун, бүлээн шингэн ихээр уух
• Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэхгүй, нухахгүй байх
• Хоолойг давс, сода, нимбэг, сармис, тамедины уусмалын аль нэгээр өглөө, оройдоо зайлах
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
• Гадуур явахдаа бээлий өмсөх
• Олон хүн цугларсан газраар аль болох явахгүй байх
• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
• Бухимдахгүй тайван байх

 

Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

 

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:

 

 

• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
• Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх
• Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах

 

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Уг өвчнөөр ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байна. Иймд:

 

• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл уух
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй ядрахгүй байх
• Дулаан хувцаслах, даарахгүй байх
• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах

 

Коронавируст халдвар (COVID-19)-ыг яаж эмчилж байна вэ?

 

Одоогоор үүсгэгч вирусний эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Коронавируст халдвар (COVID-19)-аар өвчилсөн хүмүүст шинж тэмдгийн эмчилгээ хийж байна.
Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон эмчилгээ гарган авахаар ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.