| |
Иргэд айж тэвдэлгүй, аль болох гэртээ байхыг зөвлөлөө
Монгол Улсад ирсэн Франц иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар өнөөдөр өглөө Улсын онцгой комиссоос мэдээлсэн.
Иймд иргэдийг айж тэвдэлгүй, аль болох гэртээ байх, гараа тогтмол угаах, гадуур явах бол амны хаалт заавал зүүхийг Улсын онцгой комисс дахин зөвлөлөө.
Түүнчлэн байгууллагуудын удирдлагууд аливаа хурлыг онлайн хэлбэрээр зохион байгуулахыг зөвлөв.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Болысханы зөвлөгөө
"Энэ өвчнөөр ямар ч насны хэн ч өвдөж болно. Амьсгалын зам, бөөр, зүрх судасны архаг суурь өвчтэй болон даралт ихэддэг, чихрийн шижин өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс COVID 19 халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл ихтэй, илүү их хүндрэх аюул байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.
Иймд ахмад буурлууд болон архаг өвчтэй хүмүүс байнга эмчийн хяналтад байж эмчийн зөвлөсөн эм, бэлдмэлийг зааврын дагуу тогтмол хэрэглэх, амьдралын хэв маягаа дараах байдлаар өөрчлөхийг зөвлөж байна.
Хэрэв таны бие тавгүйтвэл Яаралтай түргэн тусламжийн 103, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаараар холбоо барьж зөвлөмж авна уу.