|
Видео

Шинэ мэдээ

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмж

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжС.САРУУЛ

Анх 2012 оны есдүгээр сард Ойрхи-Дорнодод Коронавирусын халдвар бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар гурван  тивийн 25 улсад өвчлөл бүртгэгдээд байна.

Тиймээс НЭМХ-ийн Эрүүл мэндийг дэмжих зан үйл судлалын сектороос тус өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг гаргажээ.  

Шинж тэмдэг

Өвчний шинж тэмдэг нь халуурах, ханиах, амьсгал давчдах зэргээр илрэх боловч дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, суулгахшинж гарч болно. Уушигны хурц үрэвсэл, бөөрний дутагдалаар хүндэрч байна. Коронавирусын халдвараар өвдсөн өвчтөнүүдийн 36 орчим хувь нь нас барсан байна.

Чихрийн шижин,хорт хавдар, архаг уушигны үрэвсэл, зүрх, бөөрний өвчин, ямар нэгэн халдварт өвчтөй хүн Коронавирусын халдвараар өвчлөхөд хүндрэх, нас барах нь илүү байна гэж үзэж судлаачидбайна.Хувь хүний дархлалын систем суларсан үед коронавирусын халдвар авах эрсдэл нь илүү, хүндрэл нь ноцтой болдог байна.

Вирусийн эх сурвалж

Коронавирусын халдвар нь хүнд малаас дамжин халдварладаг вирус юм. Вирусын гарал үүсэл нь бүрэн судлагдаагүй байгаа ч сарьсан багваахайнаас гаралтай, зарим судлаачид тэмээнээс гаралтай гэж үзэж байна.

Халдварлах зам

Шууд ба шууд бус замаар дамжин халдварладаг.

Хүнд малаас дамжих зам нь тэмээ, сарьсан багваахай зэрэг амьтнаас, мөн усан сан, мал, амьтны ялгадасаар халдвар дамжина гэж үзэж байна. Египет, Оман, Катар, Саудын Араб зэрэг хэд хэдэн улс оронд тэмээнээс халдварласан гэж үзсэн байна.

Хүнээс хүнд​​дамжих: халдвартай өвчтөнд тусламж үзүүлэхдээ хамгаалах хэрэгсэлгүй хүрэх, мөнхалдвартай хүний цэр, нус, цус, шүлсээр дамжин халдварлана.

Хэн өвдөж болох вэ

Коронавирусын халдвараар  нь хүүхэд, том хүн буюу бүх насны хүмүүс өвдөж болох ба дархлаа нь суларсан байх нь эрсдэл юм.

Урьдчилсан сэргийлэлт ба эмчилгээ

Одоогоор Коронавирусын халдвараас сэргийлэх вакцин гараагүй байна.

·  Гараа савандаж сайн угааж байх, 20 секундийн турш угаах хэрэгтэй. Саван, ус байхгүй тохиолдолд гар ариутгагч тогтмол хэрэглэх.

·  Ханиах, найтаах үедээ ам, хамраа дарах, хэрэглэсэн амны цаасыг хогийн саванд хаях

·  Коронавирусээр өвдсөн хүнийг үнсэх,нүд, хамар, аманд хүрэхээс зайлсхийх

·  Коронавирусын халдвартай хүний аяга,халбагыг хэрэглэхээс зайлсхийх

·  Хаалганы бариул, гэрлийн унтраалга, дэлгүүрийн лангуу, гар утас зэрэг хүний байнга хүрч байдаг гадаргуу, обьектуудыг тогтмолцэвэрлэж, ариутгаж байх

КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫН ДЭГДЭЛТИЙН ҮЕД

·  Онцын шаардлагагүй тохиолдолд олон нийтийн шазраар, автобус, таксигаар явахгүй байх

·  Ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газрын цэвэрлэгээг тогтмол маш сайн хийх

·  Амны хаалт маскыг байнга хэрэглэх

·  Ханиах, найтаах үедээ салфетка хэрэглэж, дараа нь таглаатай хогийн саванд хаях

·  Савантай усаар гараа тогтмол угаах. Саван, ус байхгүй үед гар ариутгагч хэрэглэх

·  Өрхийн ч бай, хүмүүстэй хоол, аяга, сав, гарын алчуур, цагаан хэрэглэл хуваалцаж хэрэглэхгүй байх.

·  Өөрөө өөртөө өвчний шинж тэмдгийг ажиглах, хяналт тавих: Халуурах, ханиах, нус гоожих, дотор муухайрах, бөөлжих, амьсгалахад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илрэвэл яаралтай эмч дуудах, дур мэдэн халууны эм, антибиотик хэрэглэхгүй байх

·  Аялал, жуулчлалы хөдөлгөөнийг хязгаарлах

·  Өндөр настан, уушиг, зүрхний архаг үрэвсэлтэй, бөөрний өвчнөөр өвдөж байсан, чихрийн шижин өвчтэй хүмүүс нь өндөр эрсдэлтэй учир гадагшаа гарахгүй байх, аль болох утас, цахимаар ажлаа зохицуулах

·  Гэр орон, ажлын байранд  агааржуулалт сайн хийх, агаарыг сэлгэх

·  Хувцас цайруулах уусмал (Bleach, Белизна)-г 1 литрт(4 аяга усанд) нь 1 халбага хийж гэртээ цэвэрлэгээ хийнэ. 4 литрт ¼ аяга буюу 50 грам орчмыг хийнэ.

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд

Өвчтөнийг  үзэх явцад  дараах шинж тэмдгүүд байгаа эсэхийг тодруулна.

Халууралт ба уушгины хатгалгаа болон амьсгалын замын цочмог шинж (эмнэлзүй болон рентгенээр) эсвэл шинж тэмдэг эхлэхээс өмнө 14 хоног дотор Арабын Peninsula, БНСУ эсвэл ойролцоо орноор аялсан байх.

ЭСВЭЛ

Арабын Peninsula, БНСУ-ын ойролцоо орноор аялсанаас хойш 14 хоног дотор халуурах болон ханиад, хатгааны шинж тэмдэгтэй хүнтэй ойр холбоотой байсан эсэх

Халууралт, хатгаа, ханиалгах, амьсгал давчдах шинжтэй, Коронавирусын онош батлагдсан өвчтэйхүнтэй ойр байсан(эрүүл мэндийн ажилтан, өрхийн гишүүд нь) ойролцоогоор 2 метрийн дотор ойр байсан, эсвэл өрөөнд нь, орчинд нь удаан байсан бол бусдад халдвар тархаахаас сэргийлж бээлий, маск зүүх 

Арабын хойг болон хөрш улс орнууд нь: Бахрэйн, Ирак, Иран, Израиль, Баруун эрэг болон Газын; Жордан, Кувейт, Ливан, Оман, Катар, Саудын Араб, Сири, Арабын Нэгдсэн Эмират Улс, Йемен бөгөөд мөн БНСУ бол халдвар гарсан орон юм.

ЭМЧИЛГЭЭ

Коронавирусын халдварын эсрэг тусгай эмчилгээ байхгүй. Ерөнхийдөө шинж тэмдгийн болон эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих тусламж, эмчилгээ багтана.

С.САРУУЛ

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler