|
Видео

Шинэ мэдээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийг зөвлөе

        Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Энэ оны 06 сарын 11-ны байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт 108 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж,  9 хүн нас барсан байна. Харин Дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж,  453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараахь зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

 

    Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос, Хятад улсад зорчихгүй байх


     Гараа сайтар савандаж угаах, ариутгах / санитол хэрэглэх /


     Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх


    Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх


    Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх


    Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандана уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler