|
Видео

Шинэ мэдээ

АНУ-д коронавирусний эмийг хүн дээр туршиж эхэлжээ

 

АНУ-д коронавирусний эмийг хүн дээр туршиж эхэлжээ

 

ВАШИНГТОН./CNN/.Дэлхий даяар 80 мянга гаруй хүнд халдварлаж, 2800 гаруй хүнийг нас барахад хүргэсэн "COVID-19” коронавирусний халдварыг удахгүй эмчилж эхэлнэ хэмээн олон нийт найдаж буй энэ үед АНУ-ын эрдэмтэд уг халдварыг эмчлэх эмийн судалгааг үргэлжлүүлж байна.


АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээлснээр, вирусний эсрэг ремдесивир эмийг коронавирусээр халдварласан, насанд хүрсэн хүмүүст хэр үр дүн өгөхийг судлах эмчилгээний туршилт Небраска муж улсын их сургуульд эхэлжээ. Уг туршилтын эхний оролцогч нь "Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн Америкийн иргэн аж.


Шинэ коронавирусний халдварыг эмчлэх ямар нэгэн эмийг АНУ-ын Хүнс, Эмийн хяналтын удирдлагын газар одоогийн байдлаарбатлаагүй байна. Небраска муж улсын их сургуульд туршиж буй ремдесивир эмийг өмнө нь "Эбола” вирусээр халдварласан хүмүүс дээр, "MERS”, "SARS”-аар өвчилсөн амьтад дээр туршиж байжээ.


"БНХАУ-д уг эмийн эмчилгээний туршилтуудыг хийж байгаа бөгөөд АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн одоогийн судалгааг өмнөх туршилтуудад тулгуурлан явуулж байна” гэж Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс мэдээлжээ. АНУ-д туршилтад оролцогчдод 200 миллиграмм ремдесивирийг дуслаар хийж, эмнэлэгт 10 хүртэлх хоног хэвтэх хугацаанд нь дахин 100 миллиграммыг тарих ажээ.

 


АНУ-д пүрэв гарагийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 60 хүрчээ. Тэдний 42 нь "Diamond Princess” хөлөг онгоцны зорчигч, 15 нь Хятадын Ухань хотод байсан юм уу тус хотод зорчсон хүнтэй ойр байсан хүмүүс бол3нь БНХАУ-аас нутаг буцсан АНУ-ын иргэд юм.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler