|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 71 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 380 ЗОРЧИГЧТОЙГООР НЭВТЭРСЭН.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 71 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 380 ЗОРЧИГЧТОЙГООР НЭВТЭРСЭН.Баярын өдрүүдэд Дундговь аймгийн Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд иргэн, аж ахуйн нэгж  байгууллагаас нийт 20 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 2, зөрчлийн шинжтэй 8, бусад төрлийн 10 дуудлага мэдээлэл хүлээн авч газрын дарга болон тасгийн дарга нарт танилцуулан, холбогдох алба хаагч нар шуурхай шалгаж, дуудлага мэдээллийг ”ESC”, "ОД” програмд хоногийн мэдээнд тусгаж, ажилласан.

Энэ хугацаанд согтуугаар зөрчил гаргасан 3 хүнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй согтолттой явсан 4 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан .

Аймгийн төвд өдрийн эргүүлд давхардсан тоогоор 37 алба хаагч 148 хүн/цаг, оройн эргүүлд 39 алба хаагч 156 хүн/цагийн үүрэг гүйцэтгэсэн.

Улсын Онцгой комиссын 2020.02.20-ны өдрийн 05 дугаар хурлын шийдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/48 дугаартай тушаал, Дундговь аймгийн Засаг даргын "Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” 2020 оны А/51 дүгээр захирамжийг тус тус үндэслэн, "Аймгийн төв, сумдыг бүсчлэн хаах төлөвлөгөө”-г тодотгож, зураглал, хуваарь гаргаж, нийт 23 хөдөлгөөнт болон байнгын постыг зохион байгуулж, 2020.02.23-ны 08:00 цагаас 2020.02.27-ны 08:00 цагийг хүртэлх хугацаанд ажиллуулсан.

Сум бүрт хөдөлгөөн хязгаарлах үүрэгтэйгээр төрийн байгууллагын ажиллагсад, энгийн иргэдийг Засаг даргын захирамжаар дайчлан, цагдаагийн алба хаагчидтай ажиллуулсан.

Байнгын 4, хөдөлгөөнт 19, нийт 23 постод давхардсан тоогоор цагдаагийн газрын 172, Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Эрүүл мэндийн  газрын 29, бусад төрийн байгууллагын ажиллагсад болон иргэд 319 хүн, 23 автомашинтайгаар гарч ажилласан.  2020.02.26-ны 12 цагийн байдлаар хяналтын цэгээр зохих зөвшөөрөлтэй 71 тээврийн хэрэгсэл, 380 зорчигчтойгоор нэвтэрсэн.

Аймгийн Онцгой комиссоос хяналтын цэгээр нэвтэрч, хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг 12 тээврийн хэрэгсэлд олгосон байна. 10 зорчигчтой 4 тээврийн хэрэгслийг зөвлөгөө өгч, ирсэн газар руу нь буцаасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөн хориглосон шийдвэр зөрчсөн 3 зөрчлийг илрүүлж ажилласан байна.

Мөн энэ хугацаанд ард иргэдийнхээ эрүүл мэнд амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад иргэд халуун хоол, аарц, цайг хүргэн өгч сэтгэлийн дэм өгч байгаад талархлаа илэрхийлсэн юм.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 71 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 380 ЗОРЧИГЧТОЙГООР НЭВТЭРСЭН.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 71 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 380 ЗОРЧИГЧТОЙГООР НЭВТЭРСЭН.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 71 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 380 ЗОРЧИГЧТОЙГООР НЭВТЭРСЭН.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДЭЭР ЗОХИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 71 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, 380 ЗОРЧИГЧТОЙГООР НЭВТЭРСЭН.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler