|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВЬ АЙМАГТ “ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

ДУНДГОВЬ АЙМАГТ “ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Энэ сарын 5-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ажлын хэсэг "Зудын эрсдэлийг бууруулах” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Дундговь аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн сумдад газар дээр нь ажилласан юм.

Тус төсөл нь Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Хулд, Өндөршил, Өлзийт, Луус, Дэрэн, Дэлгэрцогт, Гурвансайхан, Адаацаг зэрэг өвөлжилт хүндэрсэн сумдад хэрэгжих бөгөөд сум бүрийн хонин толгойд шилжүүлсэнээр 200-аас доош малтай зорилтот бүлгийн 20 өрхийг тодорхой шаардлагын дагуу сонгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний /2020 оны 1-р сарын 1-ээс мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөг/ мөнгөн тусламжийг үзүүлэх аж. Түүнчлэн дээрх мөнгөн дүнгийн 50 хувийг өрхийн дансанд байршуулж, үлдсэн хэсгийг мал эмнэлгийн хэрэгсэл, эмийн сан, малын сувиллын багц хэлбэрээр олгохоор болжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler