| |
Дундговь аймгийн сумд халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлтгэл хийгдэж байна
Томуу томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, короновирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын хэсэг Дэлгэрцогт, Луус, Хулд, Гурвансайхан, Өндөршил суманд ажиллаж бэлэн байдалтай танилцан ажиллажсан байна.
Сумд онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, ариутгалын бодис, хамгаалалтын хэрэгслийг хангаж, эрсдэл бүхий өвчтөнг хүлээн авах өрөө, тасалгааг бэлтгэсэн байдалтай байгаа бол Улаабаатар - Дундговь Даланзадгадыг холбосон төв замын дагуу байрладаг Дэлгэрцогт сумын хувьд хангалтгүй байна гэсэн үнэлгээг айжлын хэсгийн гишүүд гаргасан ба зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн ажлын чиглэл өгч ажилласан байна. Тиймээс тус суманд ажлын хэсэг данхин очиж ажиллахаар төвөлөгөөндөө тусгасан талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Бат-Орших мэдэгдлээ.
Улаанбаатар, Мандалговь, Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг холбосон төв зам Дундговь аймгийн Дэлгэрцогт, Сайнцагаан, Хулд, Луус сумын төвөөр дайран өнгөрдөг учраас томуу томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, короновирусний халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай ажлын хэсгээс зам дагуу байрлалтай сумдынхаа бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад ийнхүү анхаарч ажиллаж байгаа ажээ.