|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 


 

       Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Шинэ оны босгон дээр боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, төр захиргаа, соёл урлаг, үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан амжилтын эздэд Монгол Улсын Төрийн дээд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

    Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч, Засаг даргын зөвлөх Б.Гантогтох, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, Сайнцагаан сумын ИТХ-ын дарга Б. Өлзийбаяр, Засаг дарга Р.Мөнхтогтох болон албаны бусад хүмүүс оролцож, амжилтын эздэд шагналыг гардуулжээ.

     "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Сайнцагаан сумын тавдугаар багийн Засаг дарга Л.Батбаяр, Эрдэнэдалай сумын "Элбэгдалай” ХХК-ийн малын их эмч О.Оюунчимэг нар шагнуулсан бол Адаацаг сумын 2-р багийн малчин Ж.Банди, Хулд сумын өндөр настан С.Бямбаа, Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн ахмад багш П.Доржханд, Сайнцагаан сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч С.Намжилжав, өндөр настан Ш.Норжинсүрэн, Аймгийн ИТХ-ын ажлын албаны жолооч Д.Сүхбаатар, ахмад настан Б.Чулуунбат, хувиараа хөдөлмөр эрхлэгч Т.Батчулуун, Өлзийт сумын "Өлзийтийн өсөх” мал эмнэлгийн малын их эмч Д.Жаргалсайхан, Эрдэнэдалай сумын ахмад настан, малчин С.Мөнхбаяр, мөн сумын ахмад настан Д.Цэвэлмаа, Дэлгэрцогт сумын ахмад настан Л.Мөнхжаргал, Цагаандэлгэр сумын ахмад настан Д.Наранцэцэг, Л.Цэдэндамба, Эрдэнэдалай сумын сургуулийн багш Н.Мягмарсүрэн нарыг "Алтан гадас” одонгоор  шагналаа.

        Харин "Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар  Өлзийт сумын Цаг уурын харуулын ажиглагч О.Буяндэлгэр, тус сумын ЭМТ-ийн ахмад настан Ц.Содномцэрэн, Адаацаг сумын ЭМТ-ийн сувилагч М.Бямбажав, Хулд сумын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан М.Гантуул, Эрдэнэдалай сумын ахмад настан Ж.Дуламсүрэн, Сайнцагаан сумын 7-р цэцэрлэгийн арга зүйч Г.Оюунчимэг, 5-р цэцэрлэгийн нягтлан бодогч И.Тогтоол, Сайнцагаан сумын Оюундалай говь хоршооны дарга С.Эрдэнэтогтох нар шагнуулжээ.

Шагнал гардуулах ёслолын үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар хэлсэн үгэндээ "Хөгжлийн зорилго, амжилтын утга учир нь хүмүүсийн төлөө, бусдад сайхан сайхан амьдрал авч ирэхийн төлөө, эх орондоо илүү ихийг бий болгож, бүтээж, өрнүүлэхийн төлөө цуцашгүй хөдөлмөрт оршдог гээд та бүхний амжилт бүтээл, хөдөлмөр, зүтгэл бол хүний амьдралын утга учир, аймаг орон нутагтаа оруулах эрхэм зоны оруулах хувь нэмэр гэдгийг батлан харуулж, та бүхэн олон түмэндээ сайн үлгэр дууриалал түгээж яваа хүмүүс юм” хэмээн онцолж, шагнал авсан бүх хүмүүстээ болон тэдний гэр бүлд баяр хүргэсэн юм.

 

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 

Дундговь аймагт төрийн дээд одон медалыг гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа

 


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler