| |
Видео
Шинэ мэдээ
Хятад-Францын нислэгээс 36 хүнээс вирусийн шинж тэмдэг илэрчээ
Хятадын Ухань хотоос Францад ирсэн онгоцны 36 зорчигчоос титэм вирусийн шинж тэмдэг илэрсэн талаар ВВС мэдээллээ. Эдгээр хүмүүсийн 20 нь Францад үлдэж эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол бусад нь эх орондоо буцсан талаа Францын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.
Францын Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр онгоцонд 264 зорчигч байсны 64 нь Францын иргэн байжээ. Хүүхдүүдтэйгээ зорчиж явсан Францын иргэдийг Карри-ле-Руэ дахь сувилал руу хүргэсэн бол ганцаараа болон хосоороо зорчиж явсан хүмүүсийг Экс-ан-Прованс хот дахь гал түймрийн албаны сургуульд байршуулсан байна. Тэднийг 14 хоног тусгаарлах аж.
Г.Бямбасүрэн
Shuud.mn