| |
148 зорчигч тээвэрлэж явсан Германы онгоц Францад осолдлоо
Францын ерөнхийлөгч Франсуа Оллланд "Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байна” хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр Германы канцлер Ангела Меркельтай утсаар холбогдож гүн эмгэнэл илэрхийлжээ. Испанийн хаан Фелип харамсалтай осол болсонтой холбогдуулан Францад хийх албан ёсны айлчлалаа цуцалж байгаагаа мэдэгджээ. Францын дотоод яамнаас мэдээлснээр, 4U 9525 нислэгийн онгоцноос хамгийн сүүлд орон нутгийн цагаар 10:47 (09:47 GMT) цагт дохио өгсөн байна.
Радарын мэдээллээс үзэхэд онгоц 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө зургаан минутын дотор доошилсон байна.
Одоогоор зорчигдын мэдээллийг нягтлан шалгаж байгаа ба эхний мэдээллээр зорчигдын 67 нь Германы иргэд байсан гэнэ.
Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Германы Канцлер Ангела Меркель албан ёсны мэдэгдэл хийж, маргааш Франц улсад очихоор болсон гэдгээ мэдэгдлээ.