|
Видео

Шинэ мэдээ

"БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ" АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

"БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ"  АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

 

Манай улс фэйсбүүк хэрэглээний түвшингээр Ази тивдээ нэгдүгээрт тооцогдож байна. Үүнийг дагаад бүх төрлийн мэдээ, мэдээлэл огт хяналтгүйгээр олон нийтийн дунд шууд цацагдаж, бидний ирээдүй болсон хүүхдүүдийн төлөвшил, хүмүүжилд цаг тутамдаа аюул учруулж байна.
Тухайлбал, олон нийтийн сүлжээ хүчирхийлэл, залилан, дээрэм, биеэ үнэлэлт гэх мэт хууль бус үйлдлүүдийн талбар болж, үүнийг нийгмийн олонх "Сэрэмжлүүлэх” нэртэйгээр сошиал орчинд түгээснээр харин ч эсрэгээр далдуур "сурталчлан” түгээж байгаа нь харамсалтай.

"БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ"  АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Иймд хүүхдүүдийнхээ хүмүүжил, төлөвшилд бодитоор аюул учруулж буй буруу, сөрөг мэдээллүүдийг түгээхийн эсрэг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР-аас "ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ” давалгааг бүх нийтийн дунд өрнүүлж байна. Энэ үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж Дундговь аймгийн ХГБЗХГ-ын хамт олны зүгээс аймгийн Засаг Даргын тамгын газрын хэлтэс агентлагуудад мэдээлэл хийж, аянд нэгдэхийг уриаллаа. 

Та өөрөөрөө үлгэрлэж, илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээцгээе.
Бидний хүүхдүүд олон нийтийн сүлжээнд түгээсэн бүх мэдээллийг уншиж, харж, сонсож байна. Иймд "ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ” аянд нэгдэхийг уриалж байна.
Хүүхдүүд харж байгаа
Хүүхдүүд уншиж байгаа
Хүүхдүүд сонсож байгаа
"БУРУУГ БҮҮ ТҮГЭЭ"  АЯН ДУНДГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler