|
Видео

Шинэ мэдээ

Наполеон тортны үйлдвэрүүдээс 36 зөрчил илэрчээ

Наполеон тортны үйлдвэрүүдээс 36 зөрчил илэрчээ

НМХГ-ын дэд даргын баталсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02-02/12 тоот Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай  удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 наполеон тортны үйлдвэр болон 10 их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн ойр байрлах 16 худалдааны цэгүүдэд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтыг кремт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шалгах 1.4.1, 1.4.2 кодтой хяналтын хуудасын дагуу хийж гүйцэтгэхэд их  эрсдэлтэй 1, дунд эрсдэлтэй 2, ба эрсдэлтэй 2 объект үнэлэгдэв. Үйлдвэрлэл эрхлэгчдийн 50% нь батлагдсан жор, технологийн зааврын дагуу түүхий эд материалыг хэрэглэдэггүй, түүхий эд материалын жор нь шошгон дээрх орц найрлага бүрдүүлэгчийн мэдээлэлтэй тохирохгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Шалгалтад хамрагдсан хүнсний үйлдвэрээс нийт 36 зөрчил илрүүлэн 8 зөрчлийг нь газар дээр арилгуулж улсын байцаагчийн 33 заалттай 3 албан шаардлагыг хүргүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 үйлдвэрт нийт 3,000.000 төгрөгийн шийтгэл ногдуулж ажиллалаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler