|
Видео

Шинэ мэдээ

Дундговь аймгийн зарим төвлөрсөн халаалттай айл өрх, ААН, төрийн байгууллагуудын дулааны төлбөр 10 хувиар нэмэгдлээ.

 

 Дундговь аймгийн зарим төвлөрсөн халаалттай айл өрх, ААН, төрийн байгууллагуудын дулааны төлбөр 10 хувиар нэмэгдлээ.

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 521 тоот тогтоолоор Дундговь аймгийн Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Цагаандэлгэр, Дэлгэрцогт, Сайхан-Овоо сумын хэрэглэгчдэд  борлуулах дулааны эрчим хүчний тарифыг баталсан нь өмнөх үнэтэй харьцуулахад 10 орчим хувиар нэмэгджээ.  Энэ шийдвэрийг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 9.1.4, 9.2 дугаар заалтыг үндэслэн, "Ган илч” ХХК-ийн ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

 

"Ган илч” ХХК нь 160 орчим байгууллага, аж ахуйн нэгж, 800 гаруй айл өрхөд дулаан нийлүүлдэг бөгөөд  аймгийн нийт дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 50-иас дээш хувийг дулаанаар хангадаг учраас тус  байгууллагын дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоох асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэдэг ажээ.

"Ган илч” ХХК-иас тодруулахад 2015 оноос хойш тус компани үйлчилгээний тарифад өөрчлөлт оруулаагүй бөгөөд энэ хугацаанд нүүрс, шатахууны үнэ жил бүр тасралтгүй нэмэгдсээр ирсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос есдүгээр сард Дундговь аймагт ажиллаж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан гэсэн тайлбарыг өгөөд байна.

2019 оны 12 дугаар сарын 31-нээс өмнөх үнэ тарифаар Сайнцагаан суманд төсөв, үйлдвэр, аж ахуйн нэг байгууллагууд нэг м3 эзэлхүүнд НӨАТ ороод 1600 төгрөг, орон сууц нэг м2 талбайд 500 төгрөг байжээ. НӨАТ тооцоогүй дүнгээр төсөв, үйлдвэр, аж ахуйн нэг байгууллагууд төг/ГДЖ 17.145.1, төг/м3 1600, айл өрх 500 төгрөг төлөхөөр болж байна.

Харин хөдөөгийн зургаан суманд төсөв, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд төг/ ГДЖ 17.145.1, м3 эзэлхүүнд 1235.3 төгрөг, айл өрх нэг м2 талбайд 330 төгрөг төлнө.

Дундговь аймгийн зарим төвлөрсөн халаалттай айл өрх, ААН, төрийн байгууллагуудын дулааны төлбөр 10 хувиар нэмэгдлээ.

 


 

 

Аймгийн Засагдаргын орлогч Ж.Мөнхчулуунаас тодруулахад тус компанийн дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлыг Эрчим хүчний зохицуулах хороо шийддэг учраас аймгийн удирдлагууд бид ч гэсэн ямар нэг мэдээлэлгүй байсан гэлээ.Төсөвт байгууллагуудын хувьд төсөв батлагдсанаас хойш ийнхүү дулааны үнэ тарифт өөрчлөлт орох нь төсвийг хүндрүүлэж, өр, авлага үүсэх нөхцөл бүрдээд байна гэлээ. Ганц үүгээр ч барахгүй орон нутагт ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг "Дундговь ус” ОНӨҮГ, "Тэвшийн говь” ХХК-аас тарифаа нэмэгдүүлэх талаар яригдаж эхэлжээ. 


 

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler