| |
Видео
Шинэ мэдээ
Өрхийн цахилгааны суурь тариф 2000 төгрөг болжээ
Энэ оны долоодугаар сарын нэгнээс эхлэн ОХУ-аас манайд нийлүүлдэг эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнтэй холбоотойгоор аж ахуй нэгж, байгууллагуудад шинэ тариф нэвтрүүлэх болжээ. Эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний үнэ, нүүрс тээврийн зардал, түлшний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлтэй уялдуулан цахилгааны үнийг индексжүүлэн тогтоож, айл өрхийн цахилгааны суурь тарифыг 2000 төгрөг болгосон байна. Одоогийн мөрдөж буй тариф бодит тарифаас 60 хувиар хямд учраас ийнхүү дулааны эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулж байгаа гэнэ. Үнийн нэмэгдлийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос оройн их ачааллын үед эрчим хүчний хэрэглээг багасгах, хэмнэлтийг дэмжих зорилготой гэж тайлбарласан байна.
Эх сурвалж:www.polit.mn