|
Видео

Шинэ мэдээ

Айл, өрхийн цахилгааны төлбөрийг 10-13 хувиар нэмнэ

Айл, өрхийн цахилгааны төлбөрийг 10-13 хувиар нэмнэ
Эрчим хүчний зохицуулах хорооны ажлын албаны дарга Х.Эрдэнэчулуунаас цөөн зүйл тодрууллаа. 

-Эрчим хүчний суурь хураамжийн үнийг нэмэгдүүлэх болсон. Хэзээнээс шинэ үнээр төлж эхлэх вэ?

-Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан дулааны эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх шийдвэр гарсан. Шинээр тогтоосон тарифыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн мөрдөнө. 

- Ямар шалтгаанаар эрчим хүчний үнэ тарифыг нэмэх болов?

 -Эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийх тодорхой үндэслэл байсан. Тухайлбал, одоо мөрдөж байгаа үнэ нь бодит өртөгтөө хүрээгүй. Иймээс эрчим хүчний салбар жилд дунджаар 60-68 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Мөн эрчим хүчний систем оройн оргил ачааллын үед ОХУ-аас эрчим хүч импортоор авдаг. Импортоор авч байгаа эрчим хүчний төлбөрийг энэ оны сүүлийн хагас жилд 40 гаруй хувиар нэмэхээр болсон. Түүнчлэн нүүрс, нүүрсний тээврийн зардалтай холбоотой хүсэлт их ирж байна. Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг гадаад хүчин зүйлийн зардлын өсөлт гарч байгаа учраас эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл бий болсон. 

-Хэрэглэгчийн хэрэглээний эрчим хүчний тарифт ямар өөрчлөлт оруулсан юм бол? 

-Аж ахуйн нэгж, байгууллагын хувьд ОХУ-аас эрчим хүч импортоор авч байгаа оройн оргил ачааллын үед эрчим хүч зарцуулсан хэмжээгээр төлбөр төлөх тарифын зохицуулалт хийсэн. Нөгөө талаар аж ахуйн нэгж, байгууллагууд оргил ачааллын үед хэрэглээгээ зохицуулж чадах юм бол төлбөрийг бууруулах боломжтой. Айл өрхийн хувьд цахилгааны суурь хураамжийг 2000 төгрөг болгож өөрчилсөн. Мөн айл өрхийн хэрэглэсэн эхний 150 квт эрчим хүчний төлбөр ердийн тарифаасаа хямдхан байх тогтолцоог мөрдөж байгаа. Үүнийг хэвээр нь хадгалахаар болсон.

 -Суурь хураамжаас гадна нэг кВт цахилгааны үнийг хэдээр нэмсэн бэ? 

-Хэрэглэгчийн нэг кВт эрчим хүчний үнэ нь хэрэглэгчийн өөрийнх нь хэрэглээний онцлог, тарифаа хэрхэн сонгосноос хамаарч олон янз байна. Айл өрхийн эрчим хүчний төлбөрийг 10-13 хувиар нэмнэ гэсэн тооцоолол хийсэн. -Шөнийн тариф нь хэвээрээ юү? -Тийм. Цагийн ялгавартай тариф айл өрх мөрддөг. Өдөр шөнийн тариф бүтцээрээ бол яг адилхан. Үнийн хувьд зохих хэмжээнд өөрчлөлт орно. Шөнийн тарифыг 22.00- 07.00 цаг хүртэл мөрддөг. 

Э.ТӨВЧИМЭГ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler