|
Видео

Шинэ мэдээ

Импортолсон бүтээгдэхүүнээс нь шавж илэрсэн компанийн гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

Латви улсаас импортолсон нөөшилсөн загасан бүтээгдэхүүнээс шавж гарч ирсэн тухай гомдол энэ оны хоёрдугаар сард иргэнээс НМХГ-т ирж байжээ.

Тухайн үед гомдлын дагуу импортолсон компанид "Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн худалдсан” гэж үзэн, зөрчлийн хэрэг нээж, таван сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Гэвч нэрийн бүтээгдэхүүнийг импортолсон байгууллага улсын байцаагчийн ногдуулсан торгуулийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч шүүхийн шийдвэрээр гомдлыг хэрэгсэхгүй болголоо гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

"Нerzog jakob килька" нэрийн кильканаас гарсан шавжийг тодорхойлоход цайвар бор өнгийн 3.8-4 см урттай, 1.5 см өргөнтэй 7 хос хөлтэй, 1 хос тэмтрүүлтэй, 11-12 сигменттэй зууван хэлбэртэй шавж байсан аж.  Anylocra.spp гэх шавж нь загасны гадна хайрсанд бэхлэгдэн шимэгчилдэг байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • attaiptum

  • 2024-10-09
  • <a href=https://enhanceyourlife.mom/>priligy amazon uk</a> If mycobacterial organisms were detected only by special stains, oral minocycline 100 mg PO bid is a reasonable empiric therapy while awaiting the results of culture and sensitivity testing that will further refine therapy
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler