| |
Видео
Шинэ мэдээ
"Мунзуй" хочит Г.Нямдоржийн гомдлыг хэлэлцэнэ
"Мунзуй” хочит Г.Нямдорж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол
гаргажээ. Учир нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-нд Дүүргийн Эрүүгийн
анхан шатны нэгдүгээр шүүхээс Г.Нямдоржийг мөрийтэй тоглоом давтан
тоглосон хэрэгт буруутган нэг жилийн хорих ял оноосон юм. Гэвч Г.Нямдорж
анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү гомдол гаргажээ.
Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч өнгөрсөн даваа гарагт
М.Пүрэвсүрэн шүүгчид хуваарилсан байна. Ингэснээр шүүгч хэргийн
материалтай танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм.
Тиймээс Г.Нямдоржийн гомдлыг ирэх хоёрдугаар сарын эхээр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Хэргийг сануулбал, Өнгөрсөн оны гуравдугаар сарын 21- нд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "DHL” төвийн есдүгээр давхарт байрлах рестораны VIP өрөөнд Г.Нямдорж нарын таван хүн мөрийтэй тоглож байгаад баригдсан байдаг юм.
Монголын мэдээ