| |
Видео
Шинэ мэдээ
Ц.Алдармаагийн гомдлыг нийслийн шүүх хүлээн авлаа
Анхан шатны шүүхээс 7 жилийн хорих ял сонсоод буй "Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хүлээн авсан байна. Ингэснээр шүүгчид түүний гомдолтой танилцсанаар 30 хоногийн дотор хурлын товыг гаргах юм.
Ц.Алдармаа
өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж
байна.Тэрбээр Эрдэнэт хотод аялан тоглолтоор явж байхдаа хамтлагийн
гишүүн Д.Оюунтуул руу буцалсан ус цацсан гэх хэргээр ийнхүү долоон
жилийн ял сонсоод байгаа билээ.