| |
Их аварга М.Даваажаргал түүхэн дээд амжилтаа ахиулж 43 болгов
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Кюүшюү башёгийн 15 дахьөдөрбуюу 2019 оны хамгийн сүүлийн барилдаанд залуу Озэки Такакейшогитгэл төгс ялж 14даваа, 1 унаатай43 дахь түрүүгээ хүртэв.
Ийнхүү ЯпоныЭзэн хааныболон Ерөнхий сайдынцомыг 43 удаа хүртсэнанхны Их аварга болж Сумогийн түүхэнд тодоор бичигдлээ.Хосгүй амжилтын эзэнИх аваргаас сэтгүүлчуламжлалёсоорярилцлага авсан юм. Тэрбээр: "Үнэхээр гайхалтай сайхан байна. Энэ жил бэртэл гэмтэл аваад мэс засалд ороод байхдаа дахиад энд ингээд зогсож чадах болов уу гэж бодогдож байлаа” хэмээн онцолсон юм.
Сүүлийн барилдаанд Асанояма,Шодайдунаснаар4унаа, 11 даваатай болов. ХаринШодай 11 даваатай болж дайчин бөхийн кантошёо шагналын эзэн болсон бол Асанояма 2019 онд хамгийн олон буюу 55 даваатай өндөрлүүлсэн бөхөөр тодорсон бөгөөд уран барилдааны Гиношёо шагнал хүртэх юм байна. Эдгээр шагналыг дагаж 2 сая иен дагалддаг. Тамаваши Б.Мөнх-Оргил 15 дахь өдрийн барилдаанд өрсөлдөгчөө давж8 даваатай болж 50 хувийн амжилтаа хийлээ.