| |
Видео
Шинэ мэдээ
"Шийдэл"-ийн ЗГ-ын шийдчихсэн сайдуудыг шийдээд, шийдээд явчих нь тодорхой
Өнөөдөр Шийдлийн Засгийн газрын үлдсэн сайд нарыг шийдээд шийдээд явчихна гэж байгаа.
Уг нь өнгөрсөн баасан гарагт шийдчих санаатай оройхон гараад ширүүхэн хуралдаж суутал нэгэң сайд асан халамцуухан орж ирээд «Чоно борооноор гэгчээр төр засгаа байгуулах асуудлыг шөнө дөлөөр хэлэлцэх ёстой юм уу. Бид хоорондоо талцдаг байснаа болиод хамтарч байна. Тиймээс гэгээн цагаан өдрөөр хэлэлцэх хэрэгтэй биш үү. Бие биеийнхээ араас хутгалах гэж байгаа юм шиг шөнө дөлөөр ярих юм бол сайн цаг ирэхгүй. Үүнийг хүн болгон бодохтун, санахтун, мэдэхтүн» хэмээн бөөлж З.Энхболд даргыг айлгаснаар хуралдаан даруйхан өндөрлөж, өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсон билээ.
Харин цагтаа МАН-ын генсек явсан У.Хүрэлсүхийн асуудал ногоон гэрлээр шийдэгдэж, Монгол Улсын Шадар сайдаар торох юмгүй тодорсон. Түүний эсрэг ганц хүн кноп дарсан нь бас л өнөөх халамцуу сайд байж таарсан юм даг. Тэгж байтал ЗГХЭГ- ын даргаар эхнээсээ л өрсөлдөгчгүй тодроод байсан өнөөх «офшор данс»-тай эрхмийн асуудал баахан хурцдаж, Г.Уянга, Ц.Даваасүрэн нарын эсэргүүнүүд түүнийг «Зэрэг нэмэхийн өмнө»- хөн сүйдлээд хаячих шахсан билээ. Харин «Аз болж хонх дуугарлаа» гэдэг шиг З.Энхболд дарга алжааж ядарсан, ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг эртхэн тэмдэглээд эхэлчихсэн нөхдөө амраах санаачилга гарган хуралдааныг завсарлуулж, алхаа түсхийлгэсэн юм даг. Ер нь өнгөрсөн баасан гараг тун жигтэйхэн хувьсгалын тохироо бүрэлдсэн өдөр байсан шиг санагдана.
Г.Уянга, Ц.Даваасүрэн зэрэг популист нөхдөөс болж Засгийн газрын хэд хэдэн шинэхэн сайд нар ядаж л толгойлох яам нь «Нэг тиймэрхүү ажил хариуцдаг» гэдгийг ухаарч ойлгох хайран сайхан 72 цагийг хий дэмий алдсан байна. Монгол Улсын өмнө овоорч, оцойсон энэ их бэрхшээл зовлон, элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэвхийтэл нь өргөөд босгож ирэхээр хамаг олноороо эвлэлдэн нэгдсэн шийдлийн Засгийн газрын хувьд 72 цаг байтугай, 72 секунд ч Оюутолгой, Тавантолгойгоос илүү үнэтэй гэдэг нь танхим нь бүрэлдээгүй байхад л мэдэгдэж эхэлсэн билээ. Чухам учир иймээс өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 09-ний Улаан нүдэн хэмээгдэгч мягмар гарагт Монгол Улсын Эрчим хүч, Эрүүлийг хамгаалах, Батлан хамгаалах, Хүнс, хөдөө аж ахуй, Аж үйлдвэр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Зам тээвэр зэрэг салбарын хувьд ёстой л гэнэтийн шийдэлтэй бүрэлбаа сайд нар тодрох жигтэй сонин, гайхалтай өдөр ажгуу.
Уг нь Сангийн сайдын тамга атгах хувьтай нэгэн гэгдэж байсан эрхэм гараг эрхсийн ивээл тохиогоогүйгээс чухам өнөөдөр Эрчим хүчний сайдаар томилогдох ивээлтэй сайн цагаа ихэд мэрийн тодруулсан гэнэ. Өнгөрсөн цагт «Монгол шуудан»- аа тэнгэрийн их салхинд хийсгэж одсон барцадыг нь байн байн сануулаад байвал Эрчим хүчний салбарыг тэс хөлдөөчихөлгүй аргацаагаад байж дөнгөнө гэлцэнэ.
Эрүүл мэндийн сайдын суудалд залрах эрхмийн тухайд эмч, сувилагчийн ялгааг өнөөдрөөс эхлэн сайтар таниулаад өгчихвөл ерөнхийдөө эмнэлэг гэдэг чинь хүний амь авардаг газар юм байна гэдгийг үлдэж байгаа 1.6 жилд амжаад тогтоочихно гэж болгоож байгаа аж.
Цахилгааны инженер мэргэжилтэй Батлан хамгаалахын сайдын хувьд батлан хамгаалах салбар нь цахилгаан эрчим хүч хэрэглэдгийг яаман дээрээ очоод л мэдэх учир сүйдтэй санаа зовох зүйлгүй гэлцэж байгаа. Өнгөрсөн намар хэтэрхий дулаахан байснаас «Давхар дээлээ тайлъя» гэж бусад нөхдөө сайтар уриалан дуудаж явсан нэгэн аниа ойрын үед хүйтний эрч ихэд чангарсан тул гэнэтхэн «Ий даараад байна. Дээлээ давхарлъя» хэмээснийг журмын нөхөд нь газар дээр нь шийдээд өгсөн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг жендерийн хүчээр өөрийн болгосон «Ардын хоршооны хөөрхөн» аниа маань уг нь электроникийн инженер гэж байгаа.
Өнөөдөр Монгол Улсын Аж үйлдвэрийн салбар тун ч муухай царайтай байгаа. Ийм муухай царайтай байгаа Аж үйлдвэрийг сэмбийтэл нь өргөж хөл дээр нь босгохоор биерхүү, чадалтай нэгэн дарга тун ч их яарч байгаа. Тэгээд ч Багануурын уурхайн засварчнаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүний Аж үйлдвэрийн талаарх «асар их мэдлэг»-ийг нь одоо л ашиглахгүй бол алдас болно гэж АН-ынхан шийдсэн байж таарна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд математикч, эрх зүйчийн тооцоолон бодох, хууль эрх зүйн хүчтэй удирдлага дутагдаж байгаагаас Монголын байгаль экологи ихээхэн сүйдэж, , гол ус ширгэж, аялахаар ирдэг ганц ч жуулчингүй боллоо гэж эрхэм дарга нар маань шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийжээ. Тэр ч үүднээс тооцоолол сайтай сайдтай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай болвол Монгол Улс ногоон диваажин болно гэж тооны ухаанаар яг таг тооцоолон гаргасан гэнэ.
Харин сүүлийн хоёр жилд сум шиг л урагш цойлсон Зам тээврийн салбарыг МАН-ын «Цагаан байшин»-г сүндэрлүүлсэн ч Өвөрхангай аймагт нэг их муу ахад унатлаа алгадуулж, өчигдрийг хүртэл нулимсаа нуун арчсаар яваа нэгэн барилгачинд атгуулбал хоёр дахин хурдтай шунгинан урагшилна гэж хамаг олноороо хэлэлцэж тохиролцсон гэнэ. Товчхондоо хамаг бүхнийг шийдээд, шийдээд явчих Шийдлийн Засгийн газрын «шидэт» сайд нарын хамгийн шилдгүүдийг цухасхан дурдвал нэг иймэрхүү.

Өглөөний сонин
Д.Энхтүвшин
Д.Энхтүвшин