| |
Видео
Шинэ мэдээ
МАН залуучуудаа, АН фракцийн тэнцвэр, эвсэл улс төрийн томилгоо хийлээ
Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг өнгөрөгч баасан гарагт
өөрийн танхимаа бүрдүүллээ. Пүрэв гарагт бүтцээ эцэслэн батлуулсан
тэрбээр, баасан гарагт бүрэлдэхүүнээ УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.
Мөн Ч.Сайханбилэг сайдын удирдлага дор үүрэг гүйцэтгэж байсан
сайдуудыг чөлөөлөх саналыг ч мөн давхар өргөн барилаа. Хамтарч
ажиллах нам эвслийн бүлгүүд нь харуй бүрий болтол хуралдсаар арайхийн
хуулийн хугацаандаа багтаан баасан гарагийн 00.00 цагаас өмнө
сайдуудаа өргөн мэдүүлсэн юм. Томилгоог харахад хамтарсан намууд
эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэсэн томилгоо хийсэн нь
харагдаж байгаа юм. Нам эвслүүд хэлж байснаараа танхимынхаа 50 хувийг
гаднаас томилжээ. 19 сайдын ес нь гаднаас томилогдож байна.
Тэр дундаа МАН-ын сонголт энэ талаар илүү мэргэн байж дандаа чадварлаг залуучуудаа оруулж ирсэн нь олны талархалд нийцсэн юм. Түүнчлэн дан дээлтэй сайдууд илүү байгаа нь МАН-ын сонголт хамгийн сайн нь гэж хэлэгдэх шалтгаан болов. АН-ынх мэргэжлийн талдаа гэж харж болно. Мөн хоёр нам хоёулаа эмэгтэйчүүдийн жендерийн асуудлыг мэдэрч нэг нэг эмэгтэй сайд оруулж ирлээ. Сайдууд байнгын хороогоор дэмжлэг авсан учраас мягмар гарагт чуулганаар хэлэлцсэнээр уг хуулийн төсөл батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Ингэснээр мягмар гарагт буюу маргааш Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдах нь ээ. Шийдлийн Засгийн газрын сайдад нэр дэвшээд байгаа эрхмүүдийн ажлын туршлага, хаана ямар албан тушаал эрхэлж байсан, удирдах салбарынхаа талаар хэр мэдлэгтэй вэ гэдгийг тоймлон хүргэе. Энэ удаад шүүмжлэхийг урьтал болгосонгүй. Шүүмжлэх зүйл бишгүй олон байгаа ч нөгөө талаар давуу тал нь юу байна вэ гэдгийг онцоллоо.
Шадар сайд У.Хүрэлсүх /МАН/
-Монгол Улсын Шадар сайдаар ажиллах У.Хүрэлсүхийн мэдлэг, чадварын талаар ярих зүйл байхгүй. Өдгөө 46 настай энэ эрхэм 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль /Батлан хамгаалах их сургууль/-ийг Улс төрийн ажилтан мэргэжлээр төгсч, дараа нь Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль төгссөн Улс төрийн шинжлэх ухааны магистр хамгаалжээ. Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо, Нийгмийн бодлогын зөвлөх, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, МАХН/ МАН/-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байхдаа энэ салбарт чамгүй зүйл хийсэн гэж үнэлэгддэг учраас онцгой байдал, мэргэжлийн хяналтын талаар мэдлэгтэй хүн очсонд эдгээр салбарынхан баяртай байгаа аж.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч С.Баярцогт /АН/
-Эдийн засагч, хуульч эрхзүйч мэргэжилтэй Сэлэнгэ нутгийн унаган хүүгийн мэдлэг чадварыг ашиглах үүднээс энэ албанд томилсон гэдгээ Ерөнхий сайд танилцуулгадаа дурьдсан. 1989 онд Москва хотын их сургууль төгссөнөөс хойр ердөө нэгхэн жилийн дараа буюу 1990-1992 онуудад Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдож Үндсэн хуулийг батлалцахад гар бие оролцож явжээ. Тэрнээс хойш 2012 оныг хүртэл УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдон ажиллаж байгаа юм. 1998 онд Байгаль орчны сайд, 2004-2006 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан туршлага түүнд бий. 2008-2012 онд Сангийн яамны сайдаар ажиллаж байсан гээд Засгийн газрын танхимд ажиллах хангалттай туршлагыг хуримтлуулсан, дэлхий даяар хямралтай байсан 2008 онд Монгол Улсын Сангийн яамыг толгойлж хямралыг ажралгүй давж байсан гавьяа бий. Мэдээж дансаа нуусан асуудал С.Баярцогтыг шүүмжлүүлэх багагүй шалтгаан болсон ч алдаагаа хүлээн зөвшөөрч хариуцлагаа өөрөө хүлээсэн улстөрч юм. Тиймээс Хамтарсан Засгийн газар л Монгол Улсыг хөгжүүлнэ, улстөржилт юунд ч хүргэхгүй гэх байр сууриа хатуу хамгаалсаар ирсэн С.Баярцогтын мэдлэгийг энэ удаад ашиглахад гэмгүй юм. Олон нам нэгдсэн, эрээвэр хураавар Засгийн газарт туйлширдаггүй, алтан дунджийг барьдаг хэрэг эрхлэх хэрэгтэй учраас С.Баярцогт байгаа оносон томилгоо ч байж мэдэх билээ.
Монгол Улсын сайд М.Энхсайхан /МҮАН/
-Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд, Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй. АН-ын лидер улстөрчдийн нэг гэгдэж явсан М.Энхсайханы хариуцах Монгол Улсын сайд гэх албан тушаал нь томхон бүтээн байгуулалт, уул уурхай, Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн том төсөл хөтөлбөрүүдийг хянаж ажиллах юм. Тиймээс энэ томилгоо магадгүй нүдээ олсон байхыг үгүйсгэхгүй. Салбар хариуцсан сайдууд нь байсаар байхад ийм сайдын хэрэг байсан уу, фракци, нам эвсэлд зориулсан албан тушаал гэсэн шүүмжлэл Монгол Улсын сайд гэх албан тушаалыг тойрч байгаа учраас энэ асуултад хариулт өгч ажиллах нь М.Энхсайханы хүлээх том үүрэг болох нь ээ.
Сангийн сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат /МАН/
-Худалдаа үйлдвэрийн дээд сургууль, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтыг төгссөн эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр учраас МАН түүнд итгэл үзүүлсэн хэрэг. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгаа багагүй хөгжүүлсэн, ажлын нь туршлага ихэвчлэн Сэлэнгэтэй холбоотой учраас түүнийг хэр чадварлаг вэ гэдгийг ирэх 1.6 жил харуулах учиртай. УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан хоёр жилийн хугацаанд хямралын нөхцөл байдлыг зөв оношилж байсан хэмээн үнэлдэг гэнэ лээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхорол /МАН/
-Улстөрд удаан чанагдсан улстөрчдийн нэг бол яах аргагүй Д.Оюунхорол. МАН гэх боловсон хүчний асар их нөөцтэй намд хоёр удаа дараалан УИХ-ын сонгогдоно гэдэг түүнийг ямархуу мэдлэг чадвартай вэ гэдгийг хэлж байгаа юм. Тэр тусмаа эмэгтэй хүн ийм өндөрлөгт хүрч чадсан нь бахархах ёстой хэрэг. Д.Оюунхоролыг тун эрт сайд болох ёстой улстөрч хэмээн ард түмэн үнэлдэг байсан. Ямартай ч ард түмний хүсэл талаар болсонгүй. Тэрбээр, ирэх 1.6 жилд ногоон хөгжлийн бодлого, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ажиллахаар болж байна. Монгол Улсын хамгийн чухал тулгамдсан асуудал болсон байгаль орчны салбарыг өнгөрсөн хоёр жилд эмэгтэй сайд чамгүй амжилттай удирдсан учраас үргэлжлэн бүсгүй хүний гарт өгч байгаа нь яах аргагүй зөв томилгоо боллоо. Д.Оюунхорол нь математикийн багш, эрхзүйч мэргэжилтэй, дэд профессор хүн юм. Тэрбээр, УИХ-д гуравдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улстөрч.
Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн /АН/
-Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогыг хариуцдаг энэ эрхмийн ажлын туршлага дандаа дипломат албатай холбогддог. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөнөөс хойш дандаа гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаа, улс орнуудын хамтын ажиллагааг хариуцаж байсан, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад харилцааны бодлогыг 2008 оноос хойш хариуцаж байгаа асар их туршлагатай учраас энэ томилгоо нүдээ олжээ. Л.Пүрэвсүрэн нь Англи, Герман, Орос хэлтэй аж.
Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав /АН/
-Нэр дэвшигч хамгийн сүүлд Ерөнхий прокуророор ажиллаж байсан. 2012 оноос хойш хийгдэж байгаа Хууль зүйн салбарын шинэчлэлийн талаар тодорхой хэмжээнд мэдлэгтэй учраас энэ ажлыг цаашаа таслахгүй явна гэдэгт олон хүн итгэж байгаа. Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр шинэчлэл хийх ажлыг таслахгүй үргэлжлүүлж, энэ салбарыг эрүүлжүүлэхийн төлөө явна гэдгээ мэдэгдсэн юм. Түүнд Засгийн газарт ажиллаж байсан туршлага бий. АИХ-ын депутат, Бага хурлын гишүүн, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажиллаж байсан. Хуульч, малзүйч мэргэжилтэй.
Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Д.Эрдэнэбат /АН/
-"Шийдлийн” Засгийн газрын шинээр байгуулсан энэхүү яамны ач холбогдол нь тун өндөр. Тодруулбал, хүнд хөнгөн үйлдвэрийн хөгжил, гадаад дотоод худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийн бодлого, экспорт, импортын чиг баримжаа, Жижиг дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн хүрээнд зохион байгуулах чиг үүрэгтэй яам. Монгол Улсын уул уурхайн баялгийг дотооддоо үйлдвэрлэх томхон үйлдвэр, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг тодорхойлох яам юм. Тиймээс АН-ынхан энэхүү яамд илүүтэй ач холбогдол өгч мэргэжлийн хүнд хариуцууллаа. 1.6 жилийн хугацаанд бүх том үйлдвэрийг хөдөлгөөнд оруулж амжихгүй ч том том үйлдвэрийн шав тавигдаж, энэ салбарын хэтийн хөгжлийн чиг шугам зурагдах учиртай юм. Д.Эрдэнэбат гишүүний хувьд Эрхүү хотын Полтехникийн дээд сургууль төгссөн. Авто-инженер, механик мэргэжилтэй. Багануурын нүүрсний уурхайд засварчнаас эхлэн хэсгийн дарга хүртэл ажилласан энэ салбарын талаар "ба, бэ”-гүй мэддэг хүн юм. Түүнчлэн улс төрийн амьдралд оролцоод ч мөн хариуцлагатай албан тушаал эрхэлж явсан улстөрч. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа фракци, нэг хүнд үйлчлэх явдлыг эсэргүүцэж, ямар ч намын даргатай үг хэлээ ололцон ажиллаж байсан, эхлүүлсэн ажилдаа тууштай, хоёргүй сэтгэлээр ханддаг гэдгээ харуулж чадсан учраас энэ салбарыг авч явна гэдэг итгэлийг намаас нь өгчээ.
Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч С.Чинзориг /МАН/
МАН-ын туршлагатай, чадварлаг боловсон хүчний нэг яах аргагүй мөн. Энэ салбарын талаар чамгүй олон жил туршлага хуримтлуулсан. Ажил амьдралынхаа гарааг Өвөрхангай аймгаас эхлүүлэхдээ л нийгэм эдийн засгийн хэлтэст ажиллаж байжээ. Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга, 2000-2008 он хүртэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд, 2008-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, 2009 онд Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх зэрэг дандаа нийгмийн бодлого, хөдөлмөртэй холбоотой ажил эрхэлж байсан аж. Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж. 2011 оноос МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж, МАН хэмээх улс төрийн ууган хүчний голлох чиг үүрэг болох хүний хөгжил, хөдөлмөр эрхлэлтэд илүүтэй анхаарал хандуулан ажиллаж байсан залуу улстөрч учраас МАН энэ удаад аль ч Засгийн газрын үед чухалд тооцогддог Хөдөлмөрийн сайдыг хариуцуулсан байна.
Батлах хамгаалахын сайдад нэр дэвшигч Ц.Цолмон /МАХН/
-Эрхүү хотын политехникийн дээд сургууль, Намын дээд сургууль, Москвагийн дипломатын академи төгссөн. Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай. 1990-1992 онд Хөдөлмөрийн сайд, 2006-2008 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан туршлагатай учраас Батлан хамгаалах салбарын нэр хүндийг унагахгүй авч явна гэж нам нь итгэсэн бололтой. Түүний ажлын туршлага ихэвчлэн гадаад бодлоготой холбогддог.
Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар /МАН/
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Цаашлаад улс төрийн албан тушаалд идэвхтэй байж МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос улс төрийн ажлын гарааг эхэлжээ. МАН-ын Бага хурлын гишүүн энэ эрхэм нийгэмд төдийлөн нээлттэй хүн биш. Гэсэн ч улс төрийн, Засгийн газрын өндөр албан тушаалд чамлахааргүй удаан ажилласан учраас МАН энэ удаад Д.Цогтбаатарт итгэл үзүүлжээ. Гаднаас томилогдох дан дээлтэй сайд.
Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөр /АН/
-Л.Гантөмөр сайд өнгөрөгч хоёр жилд боловсролын салбарт чамгүй өөрчлөлт шинэчлэл хийсэн. Тэр дундаа дээд боловсролын салбарт хийж байгаа шинэчлэл нь ард түмэнд илүү их таалагдаж байгаа юм. Дээд боловсролын систем хуучирсан, залуусын мэдлэгт бус мөнгөнд дурлаж боловсрол олгодог тогтолцоог халж чадсан сайдыг ажлаа үргэлжлүүлэх болсонд боловсролын салбарт ажилладаг хүмүүс талархалтай хандаж байгаа аж. Л.Гантөмөр сайд Япон "школ”-той. Японд цахилгаан холбооны инженер, Электроникийн инженерээр төгссөн. УИХ-д гуравдахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа улстөрч.
Уул уурхайн сайдад нэр дэвшигч Р.Жигжид /АН/
-Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газарт амжилттай ажилласан цөөхөн хэдхэн яамны нэг нь Уул уурхайн яам байсан. Энэ яамны гал тогоог хариуцаж байсан хүн бол Р.Жигжид. Тэрбээр, Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласан учраас цаашдаа хийх ажлаа хийгээд явчихна гэсэн үг. Нэг албан тушаал дээшээ ахисан ч энэ салбарт хийх ажил, хэрэгжүүлээд явах хуулийн төсөл, лицензийн нарийн ширийн асуудлыг хангалттай мэднэ гэж хэлж болно. МУИС-ийг физикч, Японы Нэхмэлийн дээд сургууль төгссөн, Япон улсад элчин сайдын яаманд зөвлөх, тус улсад суух бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин юм.
Хүнс хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Р.Бурмаа /АН/
-Эмэгтэй улстөрч гэдгээрээ энэ салбарт илүү зохицоно. Хүнс, хөдөө аж ахуй гэдэг айлаар ярьвал гал тогооны голлох чиг үүрэгтэй ажил. Тухайн айлын хүнс хэр эрүүл байх нь айлын эзэгтэйгээс шалтгаалдаг учраас өмнөх томилогдсон сайдуудын хийгээгүйг хийчих чадал байгаа гэж нам нь үзсэн хэрэг. Р.Бурмаа нь Сонгогчдын боловсрол төвийн тэргүүнээр олон жил ажилласан. Ажлынх нь туршлага ихэвчлэн олон нийтэд чиглэсэн байдаг. Бусад улстөрчдийн адил гадаадад боловсрол эзэмшсэн улстөрч юм. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа бодлогын асуудлыг шийдэж чадах эсэх нь Р.Бурмаагаас шалтгаалах биз ээ.
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Эрдэнэ /АН/
-Хүн амын цогц хөгжлийн бодлогыг тун удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Тунхагийн шинжтэй байсан бодлогыг хүн нэг бүрийг онцолсон бодлого болгох ажил С.Эрдэнэ сайдын ачаар хийгдсэн. Тэгэхээр энэ хүн хийж эхлүүлсэн ажлаа дуусгахаас өөр аргагүй. Залуучуудыг чиглэсэн бодлогогүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ анхаарч үздэггүй байсан тэр хүнд хэцүү цагийг С.Эрдэнэ алга болгосон. Тэр ч утгаараа АН энэ удаад дахин итгэл үзүүлсэн хэрэг биз. Гэвч улстөрч хүнийхээ хувьд залуустаа зайгаа тавьж өгөх болов уу гэсэн хүлээлт нийгэмд байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хийхээр бодсон, хийж хэрэгжүүлсэн ажлаа дуусгаж чадвал С.Эрдэнэ хэр чадвартай сайд вэ гэдгээ харуулах учиртай. С.Эрдэнэ сайд нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон эрхзүйч өмгөөлөгч мэргэжилтэй. Мөн Хууль зүйн ухааны магистр, Баянгол дүүргийн Засаг дарга, Улсын Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын ажил эрхэлж байжээ.
Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт /АН/
-Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бүтцийн өөрчлөлт хийж Сангийн яаманд нэр дэвшигчээр Д.Зоригтыг нэрлээд байсан юм. Гэсэн ч Н.Алтанхуяг сайдын танхимд унаж, Ч.Сайханбилэгийн танхим гарч ирсэн юм. Энэ хугацаанд мөрийтэй тоглосон зэргээр түүнийг тойрсон таагүй мэдээлэл олон гарсан ч Д.Зоригт гишүүн улстөрийн явуулга хэмээн тайлбарлаж, асуудал ч тэгсхийгээд намжсан юм. Д.Зоригт гишүүн ЗХУ-ын Ростов хотын Барилга инженерийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн. УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа, "Монгол шуудан” компанийн ТУЗ-ийн гишүүн, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай. Эрчим хүчний салбарт мэдлэг нимгэхэн ч эдийн засагч гэдэг талаасаа туршлагатай улстөрч билээ.
Зам тээврийн сайдад нэр дэвшигч Н.Төмөрхүү /МАН/
-Улстөрч гэхээс илүү барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн бизнесмэн. Тэр ч утгаараа Монгол Улсын барилгын салбарт чамлахааргүй бүтээн байгуулалт хийсэн. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгаас нэр дэвшсэн ч өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчдэд саналаа луйвардуулсан асуудлаар шүүх цагдаагаар удтал явсан юм. Түүнтэй холбоотой дээд боловсролын асуудлаар таагүй асуудал яригддаг ч хэн ч батлаагүй учраас тэгсхийгээд намжсан юм.
Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамба /МАХН/
-Улс төрийн томилгоо гэж дүгнэж болно. Г.Шийлэгдамба нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сүүлийн хоёр жил ажилласан. Намтар нь төдийлөн нээлттэй биш энэ эрхэм Өвөрхангай аймгийнх. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар нэг жил ажилласан, сайдын ажлаа өгөөд Австрали улсад магистрын зэрэг хамгаалсан гэх мэтээр намтар нь үргэлжилнэ. Улс төрд орсон цагаас хойш ихэвчлэн намын дотоод бүтэц, нам доторх албан тушаал эрхэлж явсан учраас элгээрээ мөлхөж байгаа Эрүүл мэндийн салбарыг хөл дээр босгож чадах эсэх нь эргэлзээ дагуулж байна. Гэвч эрийг бүү бас, далайг бүү янд гэдэг дээ.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Б.Өнөртогтох