![]() |
Үндсэн хуулийн 27 хувьд нь өөрчлөлт орлоо
ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛД ДОР ХАЯЖ 12 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ БАЙЖ, УЛС ТӨРИЙН НАМ БАЙГУУЛАХ АЖ.
● Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн зарчмын шинжтэй заалт орсон. Түүнчлэн улс төрийн намтай холбоотой тухайлсан заалт Үндсэн хуульд байгаагүй. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гурван заалт оруулжээ.
● Нам Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
● Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулах ёстой. Энэ нь өнөөдрийн нөхцөлд дор хаяж 12 мянган хүн эвлэлдэн нэгдэж байж, улс төрийн нам байгуулах аж. 800 иргэний гарын үсгээр нам байгуулах хүсэлтээ УДШ-д хүргүүлдэг өнөөгийн босгыг өндөрсгөж байна гэсэн үг.
● УИХ-ын ээлжит чуулганы хуралдах хугацаа 75-аас доошгүй хоног байх бөгөөд нийт гишүүний олонхын саналаар хууль баталж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийднэ. Энэ нь дор хаяж 39 гишүүний саналаар хууль батална гэсэн үг. УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөж санал болгосон бол Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Засгийн газрын тухайд
● Ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, чөлөөлөх эрхийг бие даан хэрэгжүүлэх бөгөөд, УИХ-ын дөрвөөс илүү гишүүн давхар дээл өмсөж, сайдаар ажиллахгүй.
●Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгаcан. Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Үндсэн хуулийн энэ заалт 2025 оноос эхлэн хэрэгжинэ. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомж баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар мөрдөж эхлэх юм.
