|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Өнөөдөр 08:00-22:00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Захирамжид "Холбогдох хууль тогтоомж, стандартын биелэлт, тохижилт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа, үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэжээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.