| |
Ноён долларын гангардаг үе ба төрийн зохицуулалт
Аливаа зүйлд оргил үе, эрэлттэй цаг хугацаа гэж бий. Тэгвэл ноён долларын оргил үе нь 11 дүгээр сараас ирэх жилийн 2 дугаар сар хүртэл байдаг аж. Энэ үед валютын ханш тогтворгүй өсч байдгийг судлаачид хэлдэг. Энэ жилийн хувьд сар шинийн баяр хүртэл өсөх бөгөөд 2750 төгрөгт хүрч өсөх төлөв харагдаж буй аж.
Доллар чангарна гэдэг нь ард иргэд йн амьдрал тэр хэмжээгээр хэцүүднэ гэсэн үг. Учир нь үнийн өсөлт нүдэнд үл үзэгдэх ч идэж буй хоол хүнс, хувцас хунар, бараа бүтээгдэхүүнд наалдана. Хамгийн их хэрэглэдэг мах гуриланд хүртэл шингэчихдэг.
Тэгвэл манай улс мах гурилаа гадаадаас авдаг бил үү...
Тэгэхлээр үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй. Импортоор орж ирдэггүй бараа бүтээгдэхүүнд ноён долларын өсөлтийг нялзаах хэрэггүй. Үүнийг мэргэжлийн байгууллагууд хийх ёстой. 1990 оны эхээр мөнгөний ханш нэг дахин нэмэгдсэн гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ "унасан”. Тэр үед төрийн гэх тодотголтой дэлгүүрүүдэд тооллого явуулж үнэ ханшинд өөрчлөлт орохоос өмнө ирсэн бараа бүтээгдэхүүнийг тоолж хуучин үнээр нь иргэдэд борлуулж байв. Хуучин бараа зарагдаж дууссаны дараа нэмэгдсэн үнээр ирсэн бараагаа зарах байдлаар төр зохицуулж байлаа.
Тэгвэл өнөөдөр доллар 5,10 төгрөгөөр нэмэгдэхэд бензины үнэ нэмэгдсэн гээд мах, гурил, төмс ногоо гэх зэргээр дотоод гадаадын бараа бүтээгдэхүүн гэлтгүй бүгдэд нь нэмэгддэг.
Тэгвэл дээр дурьдсан 1990-ээд онд ч гэсэн бараа тээвэрлэдэг автомашинууд бензинээр л явж байгаагүй болж таарах нь ээ дээ.
Төр хэрэв үнийн хөрөгдлийг охицуулж чадахгүй бол Монголчууд ердийн хөсөг рүү гээ шилжих нь хол дээр санагдана. Яагаад болохгүй гэж ядаж л эко шүү дээ.