|
Видео

Шинэ мэдээ

Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацаагаа хойшлууллаа

Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацаагаа хойшлууллаа

Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байсан хугацааг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар ирэх 3 дугаар сарын 2-н хүртэл хойшлууллаа.

"Ройтерс” агентлагийн мэдээлснээр, ирэх нэгдүгээр сарын 1-нээс Хятадын бараа бүтээгдэхүүний импортод 10-25 хүртэлх хувийн нэмэлт татвар ногдуулах төлөвлөгөөг 3 дугаар сарын 2-н хүртэл хойшлуулсан байна.

Энэхүү арга хэмжээ нь 25 хувийн татвар үйлчилж буй технологийн төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамрахгүй аж. Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг АНУ-ын засаг захиргаа ирэх оны 3 дугаар сарын 1-н хүртэл хойшлуулж байгаа тухай "Bloomberg” агентлаг энэ сарын 14-нд мэдээлсэн юм. "Худалдаа, эдийн засгийн сөргөлдөөнийг арилгах тухай АНУ-тай хийж буй яриа хэлэлцээ амжилттай явагдаж байна. Хятад улс энэ хэлэлцээнээс эерэг үр дүн гарна" гэж найдаж байна хэмээн Хятадын Худалдааны яам өмнө нь мэдэгдсэн байна. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler