![]() |
Мансууруулах бодистой холбоотой мэдээллийг төлбөртэй авна
Дотоодод анхаарах асуудал:
-Хүүхэд, залуучуудаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх үүднээс тэдгээрт энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд оролцсоноос үүдэх эрүүл мэндийн болон хууль зуйн үр дагаврыг таниулах. Үйлголт төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, хүмүүжлийн арга хэмжээг сургууль, ар гэрийн хүрээнд зохион байгуулах, өсвөр насны хүүхэд, оюутан, залуучуудад тавих хараа хяналтыг сайжруулж, тэдний биеэ авч яваа байдалд анхаарах;
-Олон улсын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь илгээмжийг нэг бүрчлэн шалгаж авах, илгээмжийн эзний бичиг баримтыг зайлшгүй биечлэн үзэж бүртгэл хөтлөх, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэн авч хэвших;
-Хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч хүн, ачаа тээш зөөвөрлөхдөө хууль бус бараа, эд зүйл авч яваа эсэхийг сайтар асууж, тодруулан шалгаж тээвэрлэх, сэжиг бүхий ачаа тээш илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад даруй мэдээлж, хамтран ажиллах.
Хилийн чанадад анхаарах асуудал:
-Иргэд гадаад улсад зорчихдоо хүнээс дайвар ачаа бараа авахаас аль болох зайлсхийх, авсан тохиолдолд тухайн ачааг зайпшгүй үзэж, шалгаж авах;
-Өөрийн ачаа тээшинд байнга хяналт тавьж, эзэнгүй орхихгүй байх;
-Гадаад оронд сурч, ажиллаж буй иргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бсдисын хэрэглээнээс ангид байж, ойр дотны хүмүүсийн хууль бус ятгалгад автахгүй байх;
-Таны хамт сурдаг, ажилладаг хэн нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хэрэглэх, борлуулах, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл таныг татан оролцуулахыг оролдсон, ятгасан тохиолдолд нэн даруй Монгол Упсаас тухайн оронд суугаа Элчин сайдын яаманд хандаж, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах хэрэгтэй.
У.Орхон
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
