| |
Гадны банкууд хямралыг давах бодлогоо тодорхойлов
Ирэх сарын эхээр АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах болсноо зарласныг "Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд тулараад байгаа эрсдэлүүдийг тэнцвэржүүлж, инфляцийн өсөлтийг хангахын тулд ийн өөрчлөлт хийх гэж буйгаа тус сангаас уламжилжээ.
Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Жером Паулл ойрын хугацаанд бодлогын хүүг хагас хувиар багасгах төлөвтэй байгаагаа мэдэгджээ. Өнгөрсөн тавдугаар сарын 5-нд Д.Трамп Хятадын эсрэг үнийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг таамаглахын тулд энэ хурал зарлагдаж байсан юм. Өмнө нь ерөнхийлөгч Д.Трамп хэд хэдэн удаа Пауллыг эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр явуулах ёстойгоос гадна бодлогын хүүг яаралтай бууруулах ёстой гэж шүүмжилсэн билээ. "Долоон долоо хоногийн өмнө бид ажил эрхлэлтийн маш үр дүнтэй судалгааг олж харсан. Тиймээс бидний сүүлчийн уулзалт эдийн засаг болоод бидний санхүүгийн бодлого зөв төлөвлөгдөж байгааг харууллаа” гэж Паулл хэлжээ.a
ХИЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС
Холбооны нөөцийн сангийнхны үзэж байгаагаар дараагийн зургаан сарын хугацаанд зээлийн өртгийг хямдруулах, бондын хөрөнгө оруулагчдыг дэмжих ажлыг хийх юм байна. Пауллын үзэж байгаагаар эдийн засгийн төлөв тааламжтай байгаа. Гэсэн хэдий ч АНУ-ын бизнесийн хөрөнгө оруулалт болон гадаад дахь эдийн засгийн өсөлт удаашрах нь эрсдэл үүсгэх аж.
АЖИЛГҮЙДЭЛ ӨССӨНГҮЙ
АНУ-д өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажилгүйдэл болон эдийн засгийн өсөлтийн индекс огт өсөөгүй байна. Гэсэн ч энэ оны сүүл гэхэд инфляц ердөө л 1.5 хувьд байх төлөвтэй аж. Өмнө нь инфляцийг 1.8 хувьд хүрнэ хэмээн тус улсын эдийн засагчид таамаглаж байсан юм.
ӨМНӨД СОЛОНГОСЫН ТӨВБАНК: ДЭЛХИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ЭРС ӨӨРЧЛӨГДЛӨӨ
Өмнөд Солонгосын Төвбанкны тэргүүн Лий Жу Ёол "Өнгөрсөн тавдугаар сард бодлогын зөвлөл хуралдсанаас хойш дэлхийн эдий засгийн нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. Урган гарч буй нөхцөлд АНУ-ын Холбооны нөөцийн сан илүү найдвартай, тайвнаар асуудлыг шийдэх аргыг сонгож байна” гэж хэлжээ. Өнгөрсөн сард тэрээр мэдэгдэл хийхдээ хувирч буй эдийн засгийн байдалд тааруулан хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүйн тулд бодлогын хүүг удахгүй бууруулна гэсэн юм. Тэгвэл Холбооны нөөцийн сангийнхан дэлхийн болон дотоодын эдийн засгийн эрсдэлүүдээс зайлсхийх нэг арга бол бодлогын хүүг бууруулах явдал гэж онцолсон билээ.
АВСТРАЛИЙН ТӨВБАНК АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИНЭ
Австралийн Төвбанкнаас мэдэгдсэнээр бодлогын хүүгээ бууруулах замаар хөдөлмөрийн зах зээлээ дэмжинэ гэж үзэж байна. Тус банкны ерөнхийлөгч Филлип Лау "Бодлогын хүү буурснаар эдийн засгийн өсөлтийн хурд нэмэгдэнэ. Гэвч урт хугацаанд хүүг хэрхэн өөрчлөх талаар хэлэх боломжгүй гэжээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг ч тэр хэлж байна. Тус улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилийн хамгийн бага түвшин буюу 1.8 хувьд очоод байгаа юм. Харин ажилгүйдлийн түвшин 5.2 хувьд хүрчээ. Иймд дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжвэл ажилгүйдлийг 4.5 хувьд барих боломжтой юм байна.
ЯПОНЫ ТӨВБАНК БОДЛОГОО ТОГТВОРТОЙ БАРИНА
Японы Төвбанк мөнгөний бодлогоо үргэлжлүүлэн тогтвортойгоор хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэхдээ ихэнх улсын Төвбанк бодлогын хүүгээ бууруулж дэмжлэгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч наран улс дорвитой шийдэнд хүртлээ бодлогоо өөрчлөхгүй аж. Богино хугацаанд бодлогын хүүгээ -0.1 хувьд хэвээр барих бөгөөд 10 жилийн хугацаатай засгийн газрын өгөөжийн тэг хувьд хэвээр байлгана гэж үзэж байгаа юм.
МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн сарын 19-нд бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжилийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна гэж тус банкнаас мэдээлсэн юм. Инфляцийн хэлбэлзэл нь газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг дагасан шатахууны үнэ, нийлүүлэлтийн доголдлоос шалтгаалсан махны үнийн огцом өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци тогтвортой байна. Өнгөрсөн сараас дэлхийн худалдааны сөргөлдөөн гүнзгийрч, АНУ, БНХАУ импортын зарим барааны тарифыг харилцан нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бий болгож, гадаад орчны тодорхой бус байдлыг нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин