![]() |
Видео
Шинэ мэдээ
Д.Эрдэнэбилэг, Б.Хурц, Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Тодруулбал, "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан гэх асуудлын хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга буюу "Сахал" гэгдэх Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст хамаарах хэрэг, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөн "Эрдэнэт” үйлдвэрийг гадны банканд барьцаалан зээл авсан асуудлаар "Жаст"-ын Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийг, Оюутолгойн гэрээний хүрээн дэх авлигын асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, С.Баярцогт нарт хамаарах хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн байна.
