|
Видео

Шинэ мэдээ

"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав

"Жаст"-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаав

 


"Жаст групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна. 

Уг хэрэгт Ш.Батхүүгээс гадна "Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн, "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. 

Тэднийг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт буруутгаж буй. Өнөөдрийн хуралд "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, "Жаст"-ын Ш.Батхүү, Б.Мөнхжаргал, "Алтжин" группийн захирал Г.Алтан, түүний хүү Эдуард Сүрэн нар оролцохоор ирсэн бол бусад хариуцагчдыг өмгөөлөгч нь төлөөлөн оролцсон юм. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler