|
Видео

Шинэ мэдээ

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв

 


Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан явуулав. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн  байгууллагуудын албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргасан тухай өчигдөр мэдээлсэн.

 ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэхүү шалгалтын тайлан, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид тус банкыг хэрхэн үндсэн жишгээр нь ажиллуулах тухай Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулаад буй. Мөн шалгалтын дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 169-р тогтоол гараад байна.

Эхний алхам болгож тус банкны гүйцэтгэх захирлаар "Хас" банкны Г.Амартүвшинг томилоод байна.

Мэдээллээс харахад, Хөгжлийн банк бас ч гэж тун боломжийн эх үүсвэртэй гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, 4.38 их наяд төгрөг бөгөөд үүний 60 хувь буюу 2.67 их наяд төгрөгийг улсын төсөв рүү оруулж 319 төсөлд зээл олгожээ. Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм.

Хөгжлийн банк 2012-2014 онд нийтдээ 863 тэрбум төгрөгийн зээл олгосноос одоогийн байдлаар 123 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөж, 731.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт зээлийн  тун багахан хэсэг нь эргэн төлөгдсөн гэсэн үг.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил:

 - Арилжааны банкнаас санхүүжүүлэх боломжтой 13 жижиг төсөлд нийт 34.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.

- Зээлийн бүтцийг өөрчилж, гэрээний хугацааг олон удаа сунгадаг, зарим зээлд 8 удаа бүтцийн өөрчлөлт хийж хугацааг нь сунгасан.

- Гүйцэтгэх захирал мөнгөн хадгаламж байршуулах, буцаан татах гэх мэтээр их хэмжээний эрх мэдлийг өөртөө төвлөрүүлсэн

 - ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан.

- 2015-2016 онд ажиллаж байсан Хөгжлийн банкны удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний алдагдалуудыг хүлээсэн гэж ажлын хэсгийнхэн  дүгнэжээ.

 Энд дурдагдаж байгаа өөр нэг ноцтой баримт бол Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд карим зээлдэгч нарт  давуу байдал олгосон байж болзошгүй гэж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, тэргүүлэх салбарыг дэмжигч бодлогын банк байж,   үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжиж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой  банк маань өнгөрсөн хэдэн жил нэг иймэрхүү дүр төрхтэй ажиллажээ.

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид хэн бэ

Хөгжлийн банкны хэдэн томоохон монопол гэмээр зээлдэгчид байна. Тэдгээрээс 9 том зээлдэгчийг нэрлэж байгаа. Тэдгээр нь:

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/- 257.5 тэрбум төгрөг

Худалдаа хөгжлийн банк – 168.5 тэрбум төгрөг

"Эрдэнэс Монгол” ХХК -166.1 тэрбум төгрөг

"Кью Эс Си” ХХК – 161.3 тэрбум төгрөг

"Хөтөл” ХХК – 161.2 тэрбум төгрөг

"Цэцэнс Майнанг энержи” ХХК – 140.9 тэрбум төгрөг

"ДЦС-4” ТӨХК -105.1 тэрбум төгрөг

"Бэрэн” ХХК – 101.8 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.

"Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан "Хөтөл” ХХК, "Кью Эс Си” ХХК зэрэг нэр бүхий эдгээр  9 аж ахуйн нэгж өнөөдрийг хүртэл авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг шалгалтын үеэр тогтоожээ. Зээл авчихаад "луу унжиж”  одоог хүртэл эргүүлж төлөхгүй байгаа дээрх ноцтой 9 зээлдэгчийн  дотор "Хөтөл” ХХК болон "Кью Эс Си” ХХК гэсэн нэг  "гэр”-ийн хоёр компани байгаа юм.  "Кью Эс Си” ХХК бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр юм.  Хөтөлийн цементийн үйлдвэр , Дарханы төмөрлөгийн үйлдвэр хоёулаа  ХХБ-ны харъяаллын компани гэж яригддаг билээ.

Тэд юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв

Хэдийгээр дээрхи 9 компани өдий хүртэл зээлээ эргүүлэн төлөөгүй гэж байгаа ч эдгээр  том зээлдэгчдээс дөрвийнх нь  зээлийн эргэн төлөлт хүндрэлтэй гэж үзэж байгаа юм байна.

Тухайлбал, Төрийн орон сууцны корпораци /ТОСК/,  "Кью Эс Си” ХХК, "Хөтөл”, ХХК, "Эрэл”  зэрэг дөрвөн ААН-ийн зээлийн эргэн төлөлт удааширч, хүндэрчээ. Харин юуны учир...

- Засгийн газрын тогтоолоор 2015 оноос өмнө ТОСК Хөгжлийн банкнаас их хэмжээний эх үүсвэр авч, орон сууцны хорооллууд барьж ашиглалтад оруулсан. Гэвчч зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй явж ирсэн байна. Зээлийг хэрхэн барагдуулах талаар Засгийн газартай зөвшилцөж, шийдвэрт хүрэх юм байна.

-"Хөтөл” ХХК үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Гэвч бүрэн чадлаараа ажиллаж чадахгүй байгаа гэсэн шалтгаанаар зээлийн төлөлт удааширчээ. Улсын комисс бүрэн хүлээн авч, үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч эхэлбэл зээлийн эргэн төлөлт хэвийн хийгдэх хүлээлттэй байна.

-"Эрэл” ХХК-д олгосон зээлийн эх үүсвэрээр Байшин үйлдвэрлэх комбинат /БҮК/ барьсан ч үйлдвэр бүрэн хүчин чадлаараа, эдийн засгийн үр өгөөжтэй ажиллаж чадахгүй байгаагаас зээлийн эргэн төлөлт удааширчээ.

– "Кью Эс Си” компанийн хувьд "Эрдэнэт”-ийн 49 хувийн хууль бус худалдан авалтад оролцсон шалтгаанаар Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, зогсонги байдалтай байгаа юм байна.

 Г.Хантулга

Эх Сурвалж: Zaluu.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler