![]() |
Б.Махбалын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-г зодож, амийг нь бүрэлгэсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Улмаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаалаа.
Шүүх хурал хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчгүй болсон юм. Тодруулбал талийгаачийн эхнэр У.Өнөрцэцэг хохирогчоор тогтоогдсон бөгөөд одоо эмнэлэгт хэвтэж байгаа болохоор шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэтийг хангаагүй аж. Хохирогчийн хувьд өмгөөлөгч авч амжаагүй байсан болохоор ийнхүү шүүх хурал нь хохирогчийн өмгөөлөгчгүй болж байгаа юм байна. Хохирогчийн хувьд Үндсэн хууль болон бусад хуулинд заасны дагуу өмгөөлүүлэх, үг хэлэх эрхийг хязгаарласан гэж үзэж байгаагаа хэлсэн.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхээр хэрхэн шийдэгдэхийг бид тухай бүрт нь эргэж мэдээлэх болно.
