|
Видео

Шинэ мэдээ

Б.Махбалын гэм буруутай эсэхийг шүүх 2019.02.08-ны өдөр хэлэлцэнэ

 

Б.Махбалын гэм буруутай эсэхийг шүүх 2019.02.08-ны өдөр хэлэлцэнэ

 

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан энэ хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Улмаар Б.Махбалын гэм буруутай эсэхийг шийдэх шүүх хурлын товыг гаргалаа. Шүүх хурал 2019.02.08-ны өдрийн 10:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдлоо.

Хэрэг гарснаас хойш Б.Махбалыг цагдан хорьсон бөгөөд батлан даалтад гаргаагүй, цагдан хорьсон хэвээр байгаа.

Б.Махбалд Эрүүгийн хуулийн 10.1-д заанаар яллах дүгнэлт үйлдээд байгаа бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ялшийтгэх юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler