| |
Видео
Шинэ мэдээ
Баянхонгор, Сүхбаатар аймгуудад 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор, Сүхбаатар аймгуудад өчигдөр 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэнбэлчир багийн "Хос улаан-Уул” гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-ны өдрийн 19.46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.
Мөн "Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төв багийн "Эхэн нутаг” гэдэг газар өчигдөр оройн 20.28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй аж.
Т.Гэрэл