|
Видео

Шинэ мэдээ

ХОЁР АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

 
 ХОЁР АЙМАГТ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ

Өчигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь болон Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал,  Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн "Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж,  аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэв.

Мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн "Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын багийн Засаг даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler