|
Видео

Шинэ мэдээ

ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг цагдан хорилоо

ЭМЯ-ны мэргэжилтнүүдийг цагдан хорилоо

 


Сүүлийн үед ЭМЯ-ыг тойрсон дуулиан тасрахгүй байна. ЕБС-ийн сургуулиудад сүрьеэгийн  халдварын тархалт их байгаа нь ЭМЯ-ны сайдыг огцрох ёстой гэсэн байр суурийг ч сошиал ертөнцөд илэрхийлээд байгаа юм. Тодруулбал, ХУД-ын 15 дугаар сургуулийн 38 хүүхэд сүрьеэгээр өвчилж, 529 хүүхэд халдвар авсан. Төв аймгийн Сүмбэр сургуулийн 6 хүүхэд сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүүхэд халдвар авсан байдалтай байгаа юм. 

Сүрьеэгийн асуудал нь намжаагүй байтал ЭМЯ-тай холбоотой дахин нэг асуудал сөхөгдлөө. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт буюу энэ сарын 15-ны өдөр АТГ-аас нэгэн баривчилгаа хийжээ. Ингэхдээ АТГ-аас ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

Тэднийг эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байна. Зөвхөн цагдан хорьсон нь хоёр хүн байгаа болохоос энэ хэрэгт хэд хэдэн хүнийг буруутган шалгаж байгаа аж. 

Одоогоор хэчнээн төгрөгний хахууль авдаг байсан эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Үүнийг мөрдөн шалгалтын явцад шалгаж тогтоох аж. 

Хэргийн талаар бид цаг тухайд нь мэдээлж байх болно. 

Мөн АТГ-аас ЭМЯ-ны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. 

Б.Аз


 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler