|
Видео

Шинэ мэдээ

SOS: 97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэж оношлогджээ

SOS: 97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэж оношлогджээ

 


ХУД-ийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдсон болохыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Ингэхдээ 38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн тул яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байгааг салбарын сайд нь анхааруулсан юм. Мөн одоогийн байдлаар 15 дугаар сургуулийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж. 

Гэхдээ сүрьеэгийн тархалт зөвхөн 15 дугаар сургуулиар зогсохгүй бусад сургуулиудад ч бүртгэгдэж байгаа гэх ноцтой мэдээллийг ХӨСҮТ-өөс өгсөн байдаг. Тиймээс энэ талаарх мэдээллийг судалж үзвэл, 97 сургуулийн хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл байна. Тодруулбал, 97 дугаар сургуульд сүрьеэгийн эрт илрүүлгийн шалгалт явуулахад 70 орчим сурагч халдвартай байсан нь тогтоогджээ. 

Энэ талаар тус сургуулийн эмч "Энэ сарын 8-ны өдөр 389 сурагчийг сорилд хамруулахад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй буюу халдвартай гэж гарсан. Гэхдээ энэ нь өвчлөлтэй гэсэн үг биш. Халдвар авсан. Дархлаа нь сайн тохиолдолд өвчилдөггүй. Тиймээс 70 сурагчийг рентген аппарат нь оруулж, цээжний зураг авсан. Үүний дараа ямар нэгэн өвчлөлтэй хүүхэд алга гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Халдвар авсан хүүхдүүдийн дархлааг дэмжихийг эцэг, эхчүүдэд нь зөвлөсөн. Энэ нь гэхдээ уушигний сүрьеэ биш. Булчирхайн сүрьеэгээр хоёр хүүхэд өнгөрсөн арван хоёрдугаар сард өвчлөөд эмчлүүлж байгаа юм билээ. Одоо эмчилгээ нь дуусах үе шатандаа орж байгаа" гэлээ. 

Албаны хүмүүсийн зүгээс сүрьеэгээр өвчлөх, сүрьеэгийн халдвар авах нь өөр ойлголт. Тиймээс дархлаагаа цаг ямагт дэмжиж байвал халдвар нь өвчлөл болдоггүй болохыг онцолж байгаа ч СҮРЬЕЭ-гийн тархалт аюулын хэмжээнд хүрсэн нь ЕБС-ийн хоёр ч сургууль дээр гараад байгаа энэхүү асуудал харуулж байна. Илэрсэн нь зөвхөн 15, 97 сургууль болохоос үүний цаана хэчнээн сургууль, цэцэрлэгт сүрьеэгийн халдвартай сурагчид байгааг бид таашгүй. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, ХӨСҮТ гээд холбогдох бүх газруудын зүгээс Ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт шалгалт явуулж, эрт илрүүлгийг хийж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй болов уу. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler