|
Видео

Шинэ мэдээ

Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр 2000 хүн бясалгал хийнэ

 

Бурхан багшийн Их Дүйчин өдрөөр 2000 хүн бясалгал хийнэ

 

Монголчууд бидний ертөнцийг үзэх үзэл, түүх соёл, хэл, ёс заншил, уламжлал, биет болон биет бус өвтэй Бурхны шашин нягт холбоотой бөгөөд Бурхан багшийн их дүйчэн өдрийг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 18-нд МБШТөв Гандантэгчэнлин хийдээс Энхтайвны өргөн чөлөөгөөр Сүхбаатарын талбай хүртэл "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриатай ёслол хүндэтгэлийн парадыг зохион байгуулах гэнэ. Уг парадад байгууллага хамт олон, сүсэгтэн олон оролцоход нээлттэй ажээ.

Хаврын сүүл сарын шинийн 15-наас зуны тэргүүн сарын шинийн 15-н хүртэлх хугацааг бурхны шашинтнууд бум батын сар буюу буян хийвэл 100 мянгаар арвиждаг хэмээдэг. Иймд бурхан багшийн их дүйчин өдөр мацаг барин, буян хураахыг эрхэмлэх нь зүйтэй.МБШТөв Гандантэгчэнлин хийдэд энэ өдөр 06:00 цагаас тахил өргөх бөгөөд 07:00-18:00 цагийн хооронд Бурхан багшийн Чог хурах гэнэ. Ёслол хүндэтгэлийн парадыг үргэлжлүүлэн Сүхбаатарын талбайд энхтайван, амар амгаланг илтгэсэн 15 минут үргэлжлэх "Амар амгалан Улаанбаатар" бясалгалын флашмоб болно. Уг бясалгалын флашмобд зориулан 2000 олбог бэлдсэн бөгөөд иргэн та оролцохоор бол өөрийн олбогтойгоо хүрэлцэн ирж бясалгал хийх боломжтой.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler