![]() |
Видео
Шинэ мэдээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа
Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг ЧД-ийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэжээ.
Б.Хурцыг С.Зориг агсны амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн, шүүсэн асуудалтай холбогдуулан /2019.04.24/ цагдан хорьсон юм.
