|
Видео

Шинэ мэдээ

ТЕГ-т шалгагдаж буй Ц.Нямдорж сайд хэргээс мултрахын тулд Б.Хурцыг “барьцаалав” уу?

ТЕГ-т шалгагдаж буй Ц.Нямдорж сайд хэргээс мултрахын тулд Б.Хурцыг “барьцаалав” уу?

 


С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг тойрон өнөөдөр шинэ мэдээллүүд цацагдаж эхэллээ. Зариг сайт өглөө Тагнуулын Ерөнхий газар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид гурван асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн мэдээллийг дамжуулав.

Түүнийг С.Зориг агсны хэргийн талаар мэдээлэл хийхдээ тодорхой хууль тогтоомжуудыг зөрчсөн. Мөн мөрдөн байцаалтын нууцыг задалсан, улсын нууцад хамаарах материалтай танилцсан гэх мэт үндэслэлээр шалгагдаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Ц.Нямдорж ТЕГ-т нэг бус удаа очиж байцаалт өгсөн талаар ч дурджээ.

Өдрийн 12.30 цагт Сонин сайт Б.Хурцыг Ганцхудагт хорьсон гэж мэдээлэв. Харин Зиндаа сайт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг түр саатуулан, тайлбар авсан. Түүнийг цагдан хорих нөхцөл байдал үүсээгүй ч зайлшгүй тодруулах шаардлагатай зүйлс байгаа учраас мэдүүлэг авч байна.

Б.Хурцыг цагдан хорих санал харьяа дүүргийн шүүхэд ирээгүй. ШШГЕГ-т хүргээгүй хэмээн мэдээллээ.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр хоригдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийг АТГ анх шалгасан бөгөөд энэ хэрэг өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-ын харьяа байгууллагад шилжсэн байна. Харин УИХ дахь эх сурвалжууд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрт нь үүсгэсэн байгаа Эрүүгийн хэргээс болгоомжлохдоо зөрүүлээд Б.Хурцыг баривчилсан байх гэж таамаглаж байгаа талаараа мэдээлэв.

Updown.mn 

https://updown.mn/80840.html


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler