|
Видео

Шинэ мэдээ

Иран улс цөмийн гэрээнээс гарахгүй

Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнөөс /ҮАХЦТ/ Иран улс гарахгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф лхагва гарагт мэдэгдсэнийг телевизийн "Al Jazeera” суваг уламжилжээ.

 

Тегеран "цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан гэрээнээс гарахгүй, гэхдээ Ираны хувьд сайн дурын үндсэн дээр хүлээсэн уг гэрээний зарим зүйл заалтыг цаашид биелүүлэхгүй” гэж тэрбээр мэдэгджээ. "Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээртэй холбоотойгоор АНУ-ын зүгээс үзүүлсэн дарамт шахалтыг Европын Холбоо болон дэлхийн хамтын нийгэмлэг сөрөн зогсож чадаагүйд” Зариф харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

ҮАХЦТ-нд хүлээсэн үүргээ хумихаар төлөвлөж буйгаа Ираны эрх баригчид лхагва гарагт мэдэгдэнэ гэж урьд нь мэдээлсэн байна. Ираны цөмийн асуудлаарх гэрээнээс АНУ гарснаас хойш нэг жил өнгөрч байгаа юм. Ираны Гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи уг гэрээнд оролцогч таван орны /ОХУ, Их Британи, Герман, Хятад болон Франц улс/ Элчин сайд нартай Гадаад хэргийн яаманд уулзаж, эрх баригчдынхаа гаргасан шийдвэрийг мэдэгдэх аж.

 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler