|
Видео

Шинэ мэдээ

Финландын волейболын багт Монгол тамирчин тоглож байна

Финландын волейболын багт Монгол тамирчин тоглож байна

 


Финланд улсын волейболын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийнхны хамт өрсөлдсөн Б.Сэлэнгэ мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр волейболоор хичээллээд таван жил болж байгаа бөгөөд Финландын Хельсинк хотын "Nale А” багт тоглодог. Тус улсад төрсөн Б.Сэлэнгэ өдгөө 16 настай. Түүний баг аваргын төлөөх тоглолтод "LP Viesti’’-гийн тамирчдад хожигджээ. Жилийн турш үргэлжлэн, шилдгээ тодруулсан тэмцээний хүрэл медалийг "Women volley”-гийн багийнхан хүртсэн байна. Өмнө нь "Vanle”, "Рuma” багт тоглож байсан Б.Сэлэнгэ есдүгээр ангид сурдаг бөгөөд Финланд улсын аваргаас идэрчүүдийн ангилалд мөнгө, өсвөр үе, 14 хүртэлх насны ангилалд хүрэл медаль хүртжээ..


Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler