| |
Видео
Шинэ мэдээ
Шилийн богд ууланд түймэр гаргачихаад хэргийн газраас зугтаажээ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т орших Шилийн Богд ууланд өчигдөр орой 17.20 минутын үед ой хээрийн түймэр гарчээ.
Түймэр гарсан талаарх дуудлагыг холбогдох байгууллагуудад шуурхай өгсөн байна. Тус газарт ойролцоох жуулчны баазын ажилчид, Шилийн богдын ойролцоох Хилийн цэргийн 0184 дүгаар заставын бие бүрэлдэхүүн түймрийг унтрааж цурманд оруулжээ. Галын улмаас 10 гаруй мянган мод бүрэн шатжээ.
Хийморио сэргээхээр гарсан иргэд Шилийн богд ууланд түймэр тавьж, улмаар хэргийн газраас зугтаасан байна. Тэднийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn