|
Видео

Шинэ мэдээ

Шилийн богд, Дарьганга орчимд “Замын хяналтын түр пост” байгуулжээ

Шилийн богд, Дарьганга орчимд “Замын хяналтын түр пост” байгуулжээ

Алтан-Овоо, Шилийн богд руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт сумдад замын байнгын хяналтын пост, Асгат, Шилийн богд, Дарьганга, 60-ын овооны замд "Замын хяналтын түр пост” байгуулжээ.

Уг постод мэргэжлийн албад, ангиудаас нэмэгдлээр алба хаагч нар ажиллаж байгаа аж.

Шилийн богд, Дарьганга орчимд

2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар замын хяналтын постуудаар дамжин өнгөрч буй 2,650 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 484 иргэнийг 14,178,000 төгрөгөөр торгосон байна.

Хяналтын постуудыг ажиллуулж урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулснаар зам тээврийн осол хэрэг үйлдэгдээгүй ба жолооч нараас нийтлэг байдлаар хурд хэтрүүлэх, хамгаалах бүс зүүхгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил дутагдал их байгааг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Шилийн богд, Дарьганга орчимд

Шилийн богд, Дарьганга орчимд

Шилийн богд, Дарьганга орчимд

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler